Х.Нямбаатар: Гар дээрх худалдаа, ТҮЦ-үүдийг газар доогуурх метроны буудалд байршуулна
3 цагийн өмнө
Метро төслийн явцын талаар хотын дарга Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр "Метроны Техник, Эдийн Засгийн Үндэслэлийг/ТЭЗҮ/ өнөөдөр хийж дуусна. ТЭЗҮ-ийг хийж дууссаны дараа Замын хөгжлийн төв, Барилга хөгжлийн төвөөр магадлуулах юм. Богино жагсаалтад орсон 15 компанид ТЭЗҮ-ийн дагуу EPC/Зураг төсөл, Худалдан авалт, Барилга угсралт/ гэрээний эцсийн шалгаруулалтыг хийх урилгаа хүргүүлнэ. Гуравдугаар сарын 20-н гэхэд эдгээр компаниас санал авч дуусгана.
Метро төсөлд Их Британийн/ИБУИНВУ/ Засгийн газрын гурван тэрбум хүртэлх фунтийн баталгааг ашиглаж гаднын банк, санхүүгийн байгууллагуудаас 20 орчим жилийн хугацаатай санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй. Хоёрдугаар 5-ны өдөр "J.P.Morgan"-ы баг Улаанбаатарт ирж, санхүүжилтийн эхний хэлэлцээрийг эхлүүлнэ.
Метроны бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтааж эхлүүлнэ. Хятад улс метроны 18 километр шугамыг 100% барихад 4-5 жилд хийсэн туршлага бий.
Улаанбаатар хотод метроны шугамыг 100% газар доогуур хийгдэж, гар дээрх худалдаа, ТҮЦ-үүдийг метроны буудалд байршуулна" гэв.
Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн баг метроны шугамын нийт урт 17.7 км байсныг 19 км байхаар ТЭЗҮ-ийг шинэчилжээ.
Зочин · 8 минутын өмнө
ZYGAATSI80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEXSDI80955877