Менингококкт халдварын тохиолдол илэрсэн тул Налайх дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ
15 цагийн өмнө
Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол нэгдүгээр сарын 29-нд бүртгэгджээ.
Менингококкт халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдсан байна. Тухайн тохиолдлын ойрын болон холын хавьтлуудыг илрүүлэн, яаралтай шинжилгээ авч, зөвлөмж өгөхийн зэрэгцээ дүүргийн бүх сургууль цэцэрлэгт нэн яаралтай ариутгал хийжээ.
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж тандалт судалгаа хийж байгаа бөгөөд өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 30-ны өдрөөс "Голомт" цогцолбор сургуулийн Бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон байна.
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүх, өндөр халуурсан, биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.
Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ
МЕНИНГОКОККТ ХАЛДВАР нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол хурдан хүндэрдэг. Илрэх шинж тэмдгүүд:
- Өндөр халуурах
- Бөөлжих
- Толгой өвдөх
- Нойрмоглох
- Цусархаг тууралт гарах
- Гэрэлд цочимтгой болох
- Дагз хөших
- Таталт өгөх
Зочин · 8 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Бат · 15 цагийн өмнө
Эмнэлгүүдийн санхүүжилын тогтолцоо ёстой тэнэгээ шаардлагүй шахам эмээ өвөө нарт түүх нээж витамин өгнө хэвтүүлнэ үүгээрээ санхүүжнэ