Солирын ОД киноны жүжигчин Барби Шү 48 насандаа өөд болжээ
2025/02/03
Тайванийн алдарт жүжигчин Барби Шү ханиад хатгааны улмаас 48 насандаа өөд болсон талаар Тайваний цахим хэвлэлүүдээр мэдээлж эхэлжээ.
Тэрээр Японд аялан явахдаа ханиад нь хүндэрч уушгины хатгалгаар өөд болсон аж. Жүжигчин бүсгүйг 2001 онд гарсан "Meteor Garden" буюу "Солирын од" киногоор нь дэлхий дахинаа үзэгч олон мэдэх билээ.
Монголын үзэгчдийн “Солирын од” буюу “Meteor garden” киноны сэргэлэн охины дүрээр танигдсан Барби Шү 1976 онд Тайванийн Тайпэй хотод мэндэлжээ. Тэрбээр 2001 онд “Солирын од” телевизийн олон ангит кинонд тоглон уран бүтээлийн гараагаа эхэлж, үргэлжлүүлэн “The monkey king: Quest for the Sutra”, “Eternity: A Chinese ghost story”, “Mars”, “Say yes enterprise”, “Phantom lover”, “Corner with love”, “Summer’s desire” зэрэг олон ангит кино, “The ghost inside”, “Silk”, “Connected”, “My so called love”, “On his majesty’s secret service”, “Hot summer days”, “Future X cops”, “Adverture of the King”, “Reign of assassins”, “My Kingdom”, “Croczilla”, “Motorway” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглож байв.
Түүний талаар гэр бүлийн гишүүд нь мэдэгдэл хийхдээ, "Санаа тавьсан хүн бүхэнд баярлалаа. Сар шинийн баяраар манай гэр бүл Япон руу аялалаар явсан. Харамсалтай нь бидний хайрт эгч Ши Юань (Барби Шү) ханиад, уушгины хатгалгаа өвчнөөр нас барлаа. Амьдралынхаа турш эгч дүүс болж, нэг нэгнээ түшиж, харж хандаж явсанд тань талархаж байна. Таныгаа үүрд санаж, талархаж амьдрах болно" гэжээ.
-
1
-
2
-
3
-
4
BAT · 2025/02/04
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2025/02/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/02/03
ANUSN80955877