Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн ЗУРГААН хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байна. Тодруулбал, тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 4 хүүхдийн хамт, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж.