О.Одбаяр: Ээж, дүү нарын минь оршуулгын зардалд улсаас 5 сая төгрөг өгсөн
3 цагийн өмнө
Гэр бүлийн 6 гишүүнээ угаарын улмаас алдсан 17 настай цэрэг хүү өнөөдөр Төрийн ордны гадна сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний гэр бүлийн 6 гишүүн өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө угаартаж хорвоог орхисон юм.
Тэрбээр: "Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр ирсэн. Гэртээ ирэхэд ах "миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн.
Надад маш их харамсалтай байна. Миний амьдрал бүрхэг болчихлоо. Дүү нар маань юу ч мэдэхгүй жоохон хүүхдүүд байсан.
Ээж маань нэг компанид үйлчлэгч хийдэг байсан. Дүү нар маань 17, 15, 9, 6 настай байсан.
Ээжтэйгээ хамгийн сүүлд 12-р сарын 18-нд утсаар ярьсан. Ирээдүйнхээ тухай ярьж, хүүгээ цэргээс ирэхэд эхнэр авах л үлдлээ дээ гэж ярьж байсан.
Би цэргээс халагдаад бага дүүгийнхээ үсэглэлийн баярыг нь гоё хийж өгнө гэж бодсон. Гэтэл одоо дүү нар минь алга. Юугаа ч мэдэхгүй хөөрхөн дүү нар маань ингээд байхгүй болчихлоо. Надад маш хэцүү байна. Ээж, дүү нарын минь оршуулгын зардалд улсаас 5 сая төгрөг өгсөн.
Мөн ах эгч хоёрыг маань цагдаагийн байгууллагад хоёр, гурван цагийн байцаалт авчхаад, энэ талаар нийтэд мэдээлж болохгүй гээд гарын үсэг зуруулсан байна лээ. Намайг цэргээс халагдаад ирээд мэдэгдэл хийж болохгүй хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Гэхдээ би хуулийн хариуцлагаа хүлээнэ. Ээж дүү нарынхаа төлөө чадах бүхнээ хийнэ. Монголын ард түмэн ч гэсэн надад туслаасай гэж хүсч байна. Гэрт уг нь угаар мэдрэгч байсан. Ажиллаж байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Өмнө нь нүүрс түлдэг байхад ингэж олон хүмүүс угаартаж байсныг мэдэхгүй байна. Би хандах газраа мэдэхгүй, яахаа мэдэхгүй байна" хэмээн ярьлаа.
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN80955877