Г.Пүрэвдэлгэр: Олон нийтийн сүлжээнд гарсан дээрх мэдээллийг үнэн бодит эсэхийг эхний ээлжинд яаралтай шалгаж тогтооно
2 цагийн өмнө
Цахим орчинд нэг гэр бүлийн зургаан гишүүн угаартан нас барсан хэрэг олныг анхаарлыг татан тус гэр бүлээс цор ганцаараа үлдсэн О гэх иргэн сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө энэ гэр бүлийн талаар олны дургүйцлийг хүргэх албан бус батлагдаагүй мэдээлэл гарсан бөгөөд энэ талаар хуулийн байгууллагаас дараах тодруулга өгөв.
Тэгвэл уг асуудалд ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр тайлбар өгөв. Тэрбээр "Зургаан хүний амь хохирсон хэргийн шалтгаан нь урьдчилсан байдлаар угаарын хийн хордлого гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага хүний амь нас хохирсон тохиолдол бүрийн гадны нөлөөтэй, гадны нөлөөгүй эсэхээс үл шалтгаалан мөрдөн шалгадаг. Ямар шалтгааны учир хүний амь нас хохирсон бэ гэдгийг нь тогтоож, хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Тэр хууль, журмын дагуу явагдаж байгаа ажиллагаа.
Амь хохирогчдын ар гэрийн хүн болох цэргийн алба хаагчийг хэвлэл, мэдээлэл, олон нийтэд мэдээлэл өгүүлэхгүй гэх ямар ч шалтгаан байхгүй. Нас барсан мэдээллийг цагдаа шалгаж эхлэхэд хүү /цэргийн алба хаагч/ УБ хотод байгаагүй. Ирэх хүртэл нь хүлээгээд мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй байх боломжгүй, өөрөөр хэлбэл шалгалтын ажиллагаа цаг алдалгүй явагдах ёстой. Энэ хүрээнд амь хохирогчдын ойрын садан болох дүүг хэргийн оролцогч /хохирогч/-оор тогтоон хуулийн хүрээнд шалгалтын явц байдлыг тухай бүр нь танилцуулж, болсон асуудлын талаар мэдэх зүйлсийг нь асууж мэдүүлэг авах ажиллагаа явагдсан.
Энэ үедээ хуульд зааснаар оролцогч /хохирогч/-ийн эрх, үүргийг танилцуулж, энэ талаараа тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан. Энэ нь Хүү /цэргийн алба хаагч/-г хохирогчоор тогтоохгүй, хэргийн материал танилцуулахгүй гэсэн үг огтоос биш. Шалгалтын явцад хүсэлт гаргаад оролцогчоор тогтоогдоод явц байдалтай танилцаад явах бүрэн боломжтой.
Цагдаагийн байгууллага, алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааны нууцыг чандлан хадгалах үүрэгтэй юм. Олон нийтийн сүлжээнд гарсан дээрх мэдээллийг үнэн бодит эсэхийг эхний ээлжинд яаралтай шалгаж тогтооё. Хэрэв үнэн бол задруулсан албан тушаалтаныг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг" гэлээ.
Зочин · 2 цагийн өмнө
SEKSDI80955877ANUSDI