40 хүүхэд төөрчээ
2014/07/11
Баяр наадмын өдрүүдээр цагдаагийн байгууллагын 3000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалтад ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 1600 алба хаагч ажиллаж байгаа.
Өчигдөр 12 цагийн байдлаар 4 хүүхэд, 14 цагийн байдлаар 12 хүүхэд эцэг эхээсээ төөрчээ. Нийт 40 хүүхэд өчигдөр эцэг эхээсээ төөрсөн байна. Харин цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж эцэг эхэд нь тусалжээ.
Төв цэнгэлдэхийн ойр орчмыг бүрэн камержуулж цагдаагийн алба хаагчид байнгын хяналт тавин ажиллаж буй. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 9 дүгээр хаалганд Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид байрлаж иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэн өгч байгаа ажээ.
Зочин · 2014/07/12
Сонин юм.http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/