Германы Мюнхен хотод 24 настай афган залуу олон тооны жагсагчийг автомашинаар дайрч гэмтээжээ
22 цагийн өмнө
Мюнхен хотод Мини Купер маркийн машинтай нэгэн этгээд жагсагчдыг дайрсан хэрэг өчигдөр болжээ. Тус хэргийн улмаас 20 гаруй хүн шархадсан хоёр хүний биеийн байдал хүнд, гэмтсэн хүмүүсийн дотор хүүхэд байгаа тухай тус хотын цагдаагаас мэдээлжээ.
Түүнчлэн жолооч эрэгтэй 24 настай Афган улсын иргэн бөгөөд Герман улсаас орогнол хүссэн байсныг тогтоосон байна. Цагдаа нар ослын үед машины цонх руу буудсан гэж мэдээллээ.
Баварийн Ерөнхий сайд Маркус Шодер, энэ бол халдлага байж магадгүй гэж хэлсэн бөгөөд Германд хурдан өөрчлөлт хийх шаардлагатайг онцлоод одоо хангалттай гэж мэдэгджээ.
Жагсаалын тухайд, Верди үйлдвэрчний эвлэл цалин нэмэгдүүлэх, урамшуулал нэмэх, гурван өдрийн амралт шаардлагатай гэсэн үндэслэлээр 10000 орчим хүн жагсаалд оролцож байжээ.
Зочин · 20 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 20 цагийн өмнө
DYYDLGR SHAALTSD XUCHINDX AXD80955877
Зочин · 21 цагийн өмнө
BOOBN XXN80955877ANUSN