Сар шинийн баяртай холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж зорчуулах талаар иргэдээс авсан санал асуулгын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа шийдвэр гарна гэж байв.

Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, шийдвэрээ гаргажээ.

Эх сурвалжаас тодруулснаар 2025 оны хоёрдугаар сарын 22-ны Бямба гарагаас сар шинийн баярыг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон байна. Уг зохицуулалтыг өнөөдөр 11:00 цагт нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаар хэвлэлийн хурал зарлажээ.

НЗДТГ-аас өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгад оролцсон иргэдийн 68% нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахыг дэмжсэн гэж мэдээлж байсан юм.