1072 хувьцааны ногдол ашгийн 100 мянган төгрөгийг БИТҮҮНД олгоно
өчигдѳр
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох талаар хэлэлцсэн байна. Уг хурлын шийдвэрээр хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хоёр хуваан олгох шийдвэр гарсан байна.
Нийтдээ 1072 хувьцаатай иргэдэд өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар 130 мянган төгрөгийг урьдчилж өгсөн. Тэгвэл үлдэгдэл 200 орчим мянган төгрөгийн 100 мянгыг сар шинийн баяраар буюу битүүний өдөр иргэдийн дансанд шилжүүлэх аж.
Харин үлдэгдэл ногдол ашгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан олгоно.