Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутгийн замд 10 иргэн амь насаа алдажээ
6 цагийн өмнө
Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, ослын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг:
-Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 10,573 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 476 дуудлага гэмт хэргийн шинжтэй байсан бол зам тээврийн ослын 2,107, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299, гэр бүлийн хүчирхийллийн 894, зөрчлийн шинжтэй 3,915 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгджээ.
-Сар шинийн баярын амралтын өдрүүдээр 877 хүнийг эрүүлжүүлснээс 794 нь эрэгтэй, 83 нь эмэгтэй хүн байна.
-Сар шинийн өдрүүдэд 5,416 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.
-Зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутгийн замд 10 иргэн амь насаа алдаж, 40 хүн гэмтэж бэртсэн.
-Дундговь аймагт замын хөдөлгөөнд оролцож явах даа, хөдөлгөөний аюулгүй байдлын баримтлаагүйгээс нэг хүн машины хамар дээрээс унаж нас барсан ийм хэрэг баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ асуудал дээр шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна.
-Баярын өмнө бэлдсэн байсан бууз, мах, идэш гэх мэт зүйлсийг хулгайлах гэмт хэрэг өссөн. Баярын үеэр хулгайлах төрлийн гэмт хэрэг өмнөх оноос буурсан.
-Өнгөрсөн сард гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх нийт 310 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэдийн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үстэй дээл, мөнгөн аяга, хөөрөг, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг баяраар худалдан авалтынх нь эрэлт нэмэгддэг хурдан зарж борлуулах боломжтой эд зүйлсийг хууль бусаар авч, иргэдэд хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байжээ.
DR. ADITYA · 3 цагийн өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00