Бүргэдийн баяр үзэж сонирхох иргэдэд Улаанбаатар хотын аяллын автобус хоёр өдөр үнэ төлбөргүй үйлчилнэ
2025/03/07
Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно.
“Бүргэдийн баяр 2025" үзэж сонирхох иргэдэд Улаанбаатар хотын аяллын автобусаар хоёр өдөр үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Тодруулбал маргааш 09:00 цагт төв талбайгаас “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу аяллын автобус хөдөлнө.
Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бол Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцох аж.
Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншил болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг.
Мөн казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ зохион байгуулагдах бөгөөд казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.
Зочин · 2025/03/07
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/03/07
TSAGN UILCHLGE80955877XUSNEER
Зочин · 2025/03/07
SEKSYGR UILCHLNE80955877