Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Туулын хурдын замын трасст орсон газруудад очиж ажиллалаа.

Энэ үеэрээ "Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу зохион байгуулж буй Туулын хурдны замын тендерийн нээлт маргааш болно.

Туулын хурдны замыг барихын тулд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн газруудад газар чөлөөлөлтийн ажил хийнэ. Сонгинохайрхан дүүргийн тухайд л гэхэд 32 дугаар хорооны Авто худалдааны төвийн урдуур яваад жижиг нуурын хажуугаар гарч Сонсголонгийн гүүрний замтай огтлолцож тавигдах юм. Бүтээн байгуулалтын ажлыг нь энэ хавар эхлүүлж чадвал хоёр жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын түгжрэлийг 13.5 хувиар бууруулах боломжтой болно” гэлээ.