Б.Жавзан: Хаврын улиралд хүмүүсийн ааш зан савладаг
уржигдар
Сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн зөвлөх сэтгэл зүйч Б.Жавзантай хаврын улиралд хүмүүсийн сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа.
-Хаврын улиралд яагаад хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт ордог вэ?
-Дотоод, гадаад, нийгмийн гээд маш олон шалтгаантай. Нэгдүгээрт, ганцхан манайд хаврын улиралд хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт ордоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Улирлын чанартай сэтгэл зүйн өөрчлөлтүүд дэлхийн бүхий л улс оронд ажиглагддаг. Харин ч манай орон Европын орнуудтай харьцуулахад өвөлдөө хүртэл нартай. Шенгений орнууд бол өвөл хавар, намартаа наргүй, харанхуй байдаг учраас амиа хорлолтын түвшин хамаагүй өндөр байдаг.
Мэдээж хавар болохоор хоногийн ритм буюу бидний биеийн цагт өөрчлөлт ордог. Яагаад гэвэл өвлийн улиралд илүү их унтдаг байсан бол хавар өглөө эрт босмоор, эсвэл нойр дутуу мэдрэмж авах нь нийтлэг байдаг. Сэтгэл зүйн хувьд ч ялгаагүй. Эрт босоод нар мандахыг харахаар зарим хүмүүс хүүхэд шиг хөөрч, догдолдог. Гэтэл зарим хүмүүст бүр эсрэгээрээ гэрээсээ ч гармааргүй өөрийгөө түгжмээр санагдах тохиолдол бий. Мөн хүний биед дааврын өөрчлөлтүүд явагдаж эхэлнэ. Жишээлбэл, серотонин буюу аз жаргалын даавар өсөөд ирэхээрээ хүмүүсийн зан төлөв, ааш өөрчлөгддөг. Нэг ёсондоо ааш нь савладаг гэсэн үг. Иймэрхүү өөрчлөлтүүд явагдаад ирэхээр бидний бие организмд тогтворгүй байдал үүсдэг. Үүнийг дагаад улирлын чанартай харшлууд хөдөлж сэтгэл санаа тавгүйтнэ. Давхар түгшүүр нэмэгдэнэ. Хамгийн гол нь улирлын чанартай сэтгэл гутралууд өөрчлөгдөж эхэлдэг. Зарим хүмүүс амархан уурлаж уцаарлаж,цухалдуу, тайван бус болсноор үүнийгээ дагаад амиа хорлох бодол ч орж ирдэг талтай.
-Урин дулаан цаг ирэхлээр гадуур маш их арга хэмжээнүүд зохиогддог. Энэ ч гэсэн хүний сэтгэл зүйд нөлөөлдөг үү?
-Энэ бол нийгмийн зүгээс нөлөөлж буй нэг хэлбэр. Мэдээж урин дулаан цаг эхлэхээр гадуур янз бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүд маш их зохиогддог. Цаг үеэ дагаад зарим хүмүүс эдгээр арга хэмжээнүүдэд оролцмоор санагддаг ч оролцох итгэлгүй байдаг. Энэ бол тухайн хүнд нийгмийнх нь түгшүүр илэрч эхэлж буй явдал юм. Гэтэл зарим хүмүүс эхнээсээ л аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд очихоос айж түгшдэг байх жишээтэй. Харин ааш нь савласан, чичиргээтэй байгаа хүмүүсийн хувьд янз бүрийн арга хэмжээнд явж үзмээр, өөрийгөө нээмээр, шинэ зүйлс туршмаар, шинэ найз нөхөдтэй болмоор санагдаад тайван бус болоод эхэлдэг. Ер нь хаврын улиралд нийгмийн шинжтэй асуудлууд, гадаад дотоод хүчин зүйлсээс хамаараад хүмүүсийн сэтгэл зүйд тогтворгүй байдал үүсдэг. Мөн хаврын саруудад өмнө нь сэтгэцийн эмгэгтэй байсан хүмүүсийн донтолт ихсэх нөхцөл байдал ч үүсдэг.
-Хавар болохоор сэт гэцийн асуудалтай хүмүүс ямар нэгэн албан байгууллагуудын гадаа янз бүрийн авир, үйлдэл гаргах нь нийтлэг ажиглагддаг. Ер нь энэ үед ямар арга хэмжээ авах ёстой байдаг вэ?
-Бид нэгэндээ хүмүүнлэг хандах хэрэгтэй. Ямар ч хүн сэтгэцийн эмгэгээр асар их өвдөж болно. Сэтгэл зүйн асуудал учраас өвдөнө, тавгүй болно. Ер нь хаврын улиралд хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн зан төлөв, ааш занд огцом өөрчлөлт явагддаг. Уур бухимдлаа илэрхийлэх буюу сэтгэл санааны тогтворгүй байдлаа хэн нэгэнд гаргах гэж албан байгууллагуудаар ирдэг байж болно. Нэг ёсондоо уушги нь өвддөггүй байж байгаад хавар болохоор хүчтэй өвдөж эхэлж байна аа гэсэн үг. Далд үеэ ардаа орхиод ил гарч ирж байгаа нь энэ юм. Тиймээс бид сэтгэл зүйн асуудал, сэтгэцийн эмгэгийг өвчин гэж бодох ёстой. Түүнээс тухайн хүн эргүй, мангар солиотой огт биш. Бид элэгний хавдартай хүнийг өрөвддөг шүү дээ. Түүнтэй л адилхан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээ хайрлаж, ойлгодог байх хэрэгтэй. Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байдаг. Тиймээс бусдад болон өөртөө аюултай үйлдэл хийх гээд байвал түргэн тусламж дуудаад мэргэжлийн хүмүүст даатгаж болно. Заавал тэдгээр хүмүүсийг чичилж “юмтай”, “солиотой” гэж доромжлох ямар ч шаардлагагүй. Хүн бүртэй адил тэгш, хүний ёсонд нийцүүлэн харьцах ёстой. Эсвэл тэдгээр хүмүүстэй ярилцаад, учирлаад гэртээ буцаж очиход нь зөвлөөд өгөх хэрэгтэй.
-Нийтээрээ хаврын улиралд яаж эрүүл мэнд, сэтгэл зүйдээ анхаарах хэрэгтэй вэ?
-Хувийн менежмент хамгийн чухал. Хавар бол цаанаасаа өөрийн эрхгүй нойр тогтворгүй болдог учраас эрт унтах хэрэгтэй. Мөн өдрийн цагаар мөн л өөрийн эрхгүй нойр хүрч, аж лын бүтээмж мууддаг. Тиймээс албан байгууллагууд ажилчдадаа 10-30 минут богино нойр авах боломжийг аль болох олгож байгаасай. Энэ бол хүний физиологийн асуудал шүү дээ. Түүнээс тухайн хүн залхуурч, биеэ оторлосон хэрэг огтоосоо биш. Сэтгэцийн эрүүл мэнд, физиологийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр сайн унтаж амарч, нойрны хэмнэлээ зөв зохицуулах нь чухал. Түүнчлэн дасгал хөдөлгөөнийг хэт огцом биш аажмаар дасгаж, өөрийн биеийн онцлогтоо тохируулж хийх хэрэгтэй. Хаврын дулаан өдрүүдэд гадаа алхах, ааш зангаа огцом өөрчлөгдөхөөс сэргийлж, өөрийнхөө сэтгэл зүйг жолоодож сурах зэрэг аргууд энэ үеийг хямралгүй даван туулахад тусална. Мөн эмчид үзүүлж, эмчийн заавраар өөрт шаардлагатай амин дэмүүдийг уух зэргийг мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөдөг.
А.Даваадулам
Зочин · уржигдар
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono
Зочин · уржигдар
SERELTEIXEN SEKSDN80955877
DR. ADITYA · уржигдар
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та [email protected] хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
Зочин · уржигдар
ZYGAATSI80955877SEKSYGEER XANMAAR
Зочин · уржигдар
XALYYTSMAAR XUCHINDX AXN XUSLN80955877
Зочин · уржигдар
SHAAX DYRTAI TACHAANGUI SEKSY AXN TAALLAAR
Зочин · уржигдар
SERELN GOE XUSNR SHAALGN80955877TSAGN
Зочин · уржигдар
SEKSDNE80955877BOOWN GUN TAALAMJTAI XXNO80955877