Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "StarLadder Budapest Major 2025" Унгарын Будапешт хотноо энэ сарын 24-нөөс эхэлнэ. 

1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсаас "The MongolZ" болон "The Huns Esports" баг оролцох билээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн аваргад оролцох 32 баг өнгөрсөн шөнө бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж буйгаа албан ёсоор зарлалаа.

"The MongolZ" аравдугаар сарын 22-нд М.Азбаяр буюу "Senzu"-г сэлгээнд суулгаж буйгаа зарласан. Түүнийг сэлгээнд суух хугацаанд "controlez" буюу Баасанжаргалын Өнөдэлгэр "The MongolZ" баг тоглохоор болж, хоёр тэмцээнд оролцоод байгаа юм. 

М.Азбаярыг сэлгээнд суулгаснаас хойших хоёр тэмцээний дараах байдлаар манай багийн амжилт сайн биш байгаа.

Тэгвэл "The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, "Senzu"-г зургаа дахь тоглогчоор бүртгүүлсэн талаар тэмцээн зохион байгуулагчид өнгөрсөн шөнө мэдээллээ. Зургаа дахь тоглогч нь үндсэн бүрэлдэхүүнээс нэг нь гэмтэх, ямар нэгэн шалтгаанаар тоглох боломжгүй болбол нөхөж оролцдог.

"StarLadder Budapest Major 2025" тэмцээний зохион байгуулагчдын оруулсан багуудын бүрэлдэхүүний мэдээлэл:

Цахим спортын liquipedia.net сайтын хувьд түүнийг DNP (Did Not Play) буюу гарааны таван тоглогчоос гадна зургаа дахь тоглогч байдлаар багийн бүрэлдэхүүнд нэмжээ. Мөн "The Huns Esports" багийнхаа менежер "Timothy" буюу Э.Түвшинтөгсийг бүрэлдэхүүндээ нэмсэн байна.

"The Huns Esports" багийн хувьд нэгдүгээр шатнаас тэмцээнээ эхлүүлэх бөгөөд ОХУ-ын "PARIVISION" багийн эсрэг энэ сарын 24-ний 21:00 цагт тоглох хуваарьтай байна. Харин "The MongolZ" багийн хувьд гуравдугаар шатнаас оролцох бөгөөд арван хоёрдугаар сарын 4-нөөс тоглож эхэлнэ.