Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
2 цагийн өмнө

Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей орчимд агаар хэвийн байгаа бол МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Ургах наран, 1-р хороолол, Хайлааст, 5 буудал, Шархад, Налайх, Яармаг орчимд агаар бага бохирдолтой байна.
Харин Дамбадаржаа орчимд агаар бохирдолтой, Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна.
Улаанбаатар хотод өнөөдөр 11:00 цагийн байдлаар Нисэх, Мишээл экспо болон Богд хааны музей рочимд агаарын чанарын индекс хэвийн байгаа бол бусад газруудад бохирдолтой байна.
Тодруулбал Баянхошуу орчимд маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 430-ийг давжээ. Агаарын чанарын индекс 401-ээс дээш гарвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үзүүлэлт юм.
Энэ үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх эсвэл цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх, амны хаалт зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Өнөөдөр Дамбадаржаа, МҮОНРТ, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, 100 айл, Станц, Ургах наран, нэгдүгээр хороолол, Хайлааст, 5 буудал, Яармаг, Шархад, Налайхад агаар бохирдолтой байгааг agaar.mn харууллаа.







Зочин · 2 цагийн өмнө
SEKSEER VANXANDGCH XUSNG XNE80955877
Зочин · 2 цагийн өмнө
XALYYTSTAL SEKSEER BIEE UNELELN80955877