АҮЭБЯ: Шатахууны нийлүүлэлт тасалдалгүй явагдаж байгаа тул нөөц хангалттай
2 цагийн өмнө
Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр буюу энэ сарын 17-ны 17:00 цагаас хойш шатахуун дахин хомсдол үүссэн. Энэ талаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар тус Яамны зүгээс "Манай улсын хэмжээнд АИ92 шатахууны сарын хэрэглээ 60-аас 65 мянган тонн байдаг. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 45 мянган шатахуун орж ирсэн байна. Тэгэхээр одоогийн байдлаар хангалттай хэмжээний шатахууны нөөц байгаа гэж ойлгож болно.
Өчигдөр хомсдол үүссэн шалтгаан нь агуулахаас шатахуун түгээх станцууд руу хүргэлт хийгддэг. Агуулах нь амралтын хоёр өдрийн нэгэнд нь амардаг. Зарим нь Бямба гарагт, дийлэнх нь Ням гарагт амардаг.
Бямба гарагт ачсан шатахуун Даваа гараг хүртэл иргэдийн хэрэгцээг хангах болдог. Замын дүрэмтэй холбоотойгоор өдрийн цагаар тээвэрлэлт хийдэггүй учраас агуулахаас ачигдсан ачаанууд Даваа гарагийн 21:00 цагаас замдаа гарч байгаа. Энэ хооронд шатахууны хомсдол үүссэн.
Түүнээс шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа. Оросын талаас хөнгөлөлттэй үнээр шатахуун авах гэрээ хэвээрээ үргэлжилж байгаа тул АИ92 шатахууны үнэ нэмэгдэхгүй.
Хэрэглээтэй холбоотойгоор агуулахын нөөц багассан. Энэ нөөцөө бүрдүүлэх хуваарилалт хийхэд тодорхой хугацаа шаардлагатай. Тиймээс эхлээд Улаанбаатар хотынхоо нөөцийг жигдрүүлээд дараа нь орон нутгийнхаа нөөцийг бүрдүүлэхэд анхаарна. Нэгэнт доголдчихсон асуудлыг буцааж хэвийн байдалд нь оруулахад тодорхой хугацаа шаардлагатай байдаг" гэв.







Зочин · 2 цагийн өмнө
SEKSER TOGLI AL SEKSYGR80955877
Зочин · 2 цагийн өмнө
XALYYN SRXSDI80955877BOOBN XXN BOOW DOLOOJ URN SHINEGENE AMSI