Монгол хүн ба түүний философи
2014/07/14
Саяхан би 6 сарын сүүлчээр Германы Берлин хотод Герман Монголын 40 жилийн хамтын ажиллагаанд зориулсан фестивалд болон хуралд оролцоод ирлээ.
Хурал дээр би “Монголчуудын соёлын болон урлагийн ирээдүй” сэдвээр илтгэлээ уншиж Монголчууд яагаад Орчин үеийн хөгжилөөс зугатааж ингэж их хуучиндаа хорогдож хоцрогдсонуудыгаа хөөргөж магтаж буй тухай ярилаа. Түүний хажуугаар яагаад Монгол оронд мэдлэг боловсрол биш мухар сүсэг гаарч арга билигтэнүүд улс орон баллаж буй тухай ч хэдэн үг хэллээ.
Мэдлэг боловсрол үнэртэж ханхалсан оронд очоод сайхан л байлаа. Нуух юун.
Герман талаас маш сайхан мэргэжлийн өндөр түвшинд илтгэлүүд тавигдаж бахархамаар л байлаа. Том ч профессорууд иржээ. Тэд худлаа нэрийн хуудастай биш гэдгийг энд зориуд хэлэх байна. Мэдээж Монголчуудын илтгэл дутуу дулимаг мэргэжлийн хэмжээнд биш зөвхөн өөрийнхөө санаагаа л хэлсэн болон өөрийнхөө үнэмшчихсэн зүйлээ л тоочин ярих шивдээ.
Ерөөсөө Монголчууд илтгэлийг мэдлэг ярих биш өөрийнхөө буруу ч зөвч санаагаа л хэлдэг зүйл гэж ойлгож ирсэн. Хөөрхий юм олж сонсох гэсэн Берлин хотод ажиллаж амьдардаг Монгол хүмүүс л олигтой зүйл сонсож чадалгүй буцсан даа. Дуу бүжиг хөгжим ч харин хангалттай нижигнэсэн. Баярлаж болноо гэхдээ эхлээд ажлаа сайн хийх хэрэгтэй. Гэтэл Монгол хүн ажил хийхгүй зөвхөн баярлана л гэх юм даа.
Берлин хотод нэг ичгэвтэр зүйл болсон явдал бол Герман Монголын 40 жилийн хамтын ажиллагаа болж байхад ямар ч мэдлэг боловсрол философийн тухай Монгол улсын талаас тайлан тавьсангүй. Түүний оронд гурван сайд Бат-эрдэнэ, Тэмүүжин, Болд гэх хүмүүс Берлиний Морин тойруулага дээр очиж түрүүлсэн моридын эзэд Германуудыг олон мянган доллараар шагнасан гэнэ билээ. Тэднийг харсан Берлин хотын Монголчууд нүүрээ хийх газаргүй их л ичсэн гэсэн.
Монголын боловсролгүй сайдууд боловсролтой оронд хөгөө чирцгээждээ. Одоо ч яахав Монголдоо ирчихсэн их том ажил хийж яваад ирсэн хүмүүс шиг л яваа биздээ. Хэний долларыг хэнд тарааж яваад ирэвдээ. Нөгөө хэдэн нүүрсний л доллар биздээ. Германуудад доллар хангалттай бий харин Монгол оронд доллар хэрэгтэй шүү дээ. Одоо 9 сарын 1 нд хичээл эхэлнэ. Доллар хэрэгтэй сургуулиуд их л байгаа даа.
Яагаад Монгол хүн ийм нэг феодал маягийн болчихвоо. Сурсан мэдсэн зүйлс бүгд агаарт хийсчихэв үү?
Ерөөсөө Монгол хүн яагаад мөнгө гэдэг зүйлтэй харьцаж чадахгүй байна вэ? Гурван сайдууд яагаад нэг ч мэдлэг боловсролын газруудаар орсонгүй вэ? Монголын улстөрчидийн нүүр царай төрийн хүмүүсийн ааш араншин ийм л бүдүүлэг хоцрогдсон арчаагүй байдалаар үргэлжлэх гэж үү? Сэхээтэн сайд байхгүй дандаа л феодал эрэгтэй сайдуудтай харин мухар сүсэгтэй эмэгтэй сайдууд л байна шүү дээ. Зарим эмэгтэй сайдууд дээд зэрэгтээ хүртэл мухар сүсэгтэж эсрэг хүмүүсийнхээ өөдөөс хараал хийлгүүлж юм уншуулдаг тухай ярьж байна шүү дээ.
Улс орноороо хоцрогдсон феодал юм уншуулж хараал хийлгэдэг л болчихлоо гэж үү. Ерөөсөө Монголын улстөрчид ном уншиж мэдлэг боловсролоо нэмэгдүүлэхгүй болохоор муу арга луу шилжинэ шүү дээ. Зарим сайд над шиг юу ч сурахгүй худлаа давхиад л байхад сайд болно тиймээс сургуульд сурах хэрэггүй сургуулиасаа гарцгаа гэж уриалсан гэсэн. Тэр сайдын хүүхдүүд сургуулиасаа гарсан болов уу?
Монгол улсаа төлөөлөөд байж байгаа болон аялж яваа төрийн хүмүүсийг ажихад сэхээтэн болоогүй байна шүү дээ. Сэхээтэн болох битгий хэл наад захын харьцааны соёл алга. Биеэ зөв авч явах тийм дэг журам сахилга бат алгаа. Нэг тийм Монголлог соёл үүсээгүй байна шүү дээ.
Хурал дээр илтгэл тавьсан Германы профессорууд ямар айхтар сэхээтэнлэг бас даруухан юм бэ дээ. Ийм сэхээтэнлэг даруухан ард түмэн ийм хэмжээнд хүртэл хөгжихгүй яах вэ дээ. Герман хүн яг л Германлаг. Тэгэхэд сэхээтэн байтугай сургууль төгссөн гэхэд хэцүү Монгол сайдууд морины уралдаан харж мөнгө цацаж хөөрч онгирч сагсагнаж юм үзэж нүд тайлсан ямар ч шинжгүй гадаадын доог тохуу болж л явах юмдаа. Арчаагүй улстөрчид. УИХ-ын гишүүдийн ихэнх боловсролгүй гэж бодохоор төр ийм байх арга ч үгүй шүү дээ. Ганц сэхээтэн улстөрч байхгүй л байна шүү дээ.
Ерөөсөө ард түмний баяр наадам ихсээд ирэхээрээ л буруу тал руугаа явдаг түүх их бий дээ. Архи урсаж хадаг хийсээд л.
Монгол Германы 40 жилийн хамтын ажиллагаа гэнээ? Тэгээд юугаараа хамтрав? Германуудын барьж байгуулсан зүйлсийг бүгдийг хувьчлалаар хуваагаад идчихсэн шүү дээ.
40 жил биш л дээ. Баруун Германтай 40 жил байлгүй. Харин Германы ард түмэнтэй бол 40 байтугай жилийн хамтын түүхтэй. Улаанбаатарт байгаа Германы элчин сайдын яамны барилга бол Зүүн Германы барилга шүү дээ. Зүүн Герман байгаагүй бол өнөөдөр тийм их Монголчууд Гзрман оронд ажиллаж амьдарч Герман нөхөрүүдтэй болохгүй л байсан даа. Монгол хүн бусдын тусыг амархан мартах юмдаа.
Эцсийн эцэст Монгол хүн Герман оронд очоод юу сурав? Монгол улс Германаас юу сурав? Нацагдорж гэж хүний сураг дуулддаг? Түүнээс өөр хэн ном сурав? Өөр ярих хүн байна уу? Ерөөсөө Нацагдорж юу сурсан бэ? Иймэрхүү олон асуултууд Берлин хотод байх хугацаанд бодогдож байлаа.
Гурван төрийн сайд, элчин сайдын яамны ажилтанууд ч яахав дээ. Харин Герман оронд ажилтай ажилгүй сургуультай сургуульгүй яваа Монгол хүмүүстэй ярилцах сонин байлаа. Энэ хүмүүс л Монгол орныг төлөөлж нүүр царайг илтгэж яваа үнэн бодит баримтууд. Тэдний аж амьдрал болон эх орныхоо тухай хэрхэн сэтгэл хөдөлж явдаг тухай ч сонсож ярилцлаа.
Сайдуудаас авахуулаад ажилгүй Монгол хүмүүс хүртэл бүхий л төрлийн хүмүүсийг харахад нэг л биш. Монгол хүн ерөөсөө хэн болчихвоо? Монгол хүн хэн бэ? Энэ бүх асуултуудыг өөртөө тавьж хариулах гэж оролдож байхад нэг л зүйл минимй толгойд эргэлдэж байлаа. Тэр бол ерөөсөө Монгол хүн философийн тухай ямар ч ойлголтгүй юм биш биздээ. Ерөөсөө Монгол улс философигүй байна шүү дээ. Философигүй ард түмэн баярлаж наадахаас өөр юу хийх вэ дээ. Олигтой ажиллах гэхээр тэртэй тэргүй мэдлэг боловсролгүй худлаа дипломуудаар дүүрэн хойно бултаж булзайруулж онигоотож инээлдэх л үлдэнэ биздээ. Мэдлэг боловсрол бол инээд биш харин ч ханиад шүү дээ. Ингэж би асуултынхаа хариултыг олох гэж хичээлээ.
Энэ удаа Герман орон явж Монгол хүний асуудлуудын заримтай танилцлаа. Цаашид боломж гарвал бусад оронд очиж Монгол хүн ба түүний философийн тухай ярилцахаар шийдлээ.
Монгол хүний асуудал өнөөдөр нэн тэргүүнд тавих ёстой асуудал болжээ.
С.Молор-Эрдэнэ
sac à main Louis Vuitton · 2014/08/05
Is effective good for me personally within VS2008. Composed a new C# program that will concentrated amounts through pickups cab data and planned to be sure the newest record had been effectively substituted.[url=http://www.yawlsadie.com/stats/louisvuitton.html]sac à main Louis Vuitton[/url]
Зочин · 2014/07/16
үнэн худал нь мэдэгдэхгүй юм бичих юм аа, өөрөө ч сайн боловсроогүй юм шиг юм биччихээд юу ярих гээд байгаа юм бол гэж бодож сууна.Төрийн түшээд мянга мянгаар нь до******** цацаж байдаг гэх юм юу байсан юм бэ, сайн даа л ганц хоёр моринд бооцоо тавьж алдаж оноо л биз дээ нэгнийгээ ******лах юм дэмий биз дээ, тэгж их мянга мянгаар нь цацдаг хүн гэж юу байдаг юм бэ хэтрүүлэгтэй гэдэг нь хэтэрхий хүч нэмэгдүүлж яриад байгаа юм биш үү
Зочин · 2014/07/16
ингээд элдвийн юм бичиж байхаар нэг сайхан герман монголын хамтарсан томоохон үйлдвэр монголд байгуулчихвал дээр юм биш үү, тэгээд герман монголчууд тэр үйдвэрт хамт ажиллаад... тэндэхийн ажилчид нь герман стилтэй болоод л... цаг бариад, ухаалаг мөртлөө даруу гэж жигтэйхэн хүмүүс байвал мөн сайхан даа, молороо баг******, та герман л гэх юм тэгээд монголд герман улсаас та өөрийнхөө толгойд их юм хийж ирснээ л гайхуулах юм, гарт баригдаж, нүдэнд харагдах юм хэрэгтэй байна шүү дээ, ядаж л тэр мөөн зооринуудаа барилдаа ... нэг л их ярьсан бичсэн хүн, цаг хугацаа яваад байна, таны шүүмжлэл туйлын зөв, тэгээд яах юм бэ
Зочин · 2014/07/16
UNEN.
Zochin 1 · 2014/07/16
Ard tumen maani heterhii ih muhar susegtei boljee. Bur bagiin naiz nar maani hurtel yamar hurdan muhar susegtei bolson baisan geech. Genen ard tumen maani mash amarhan yumand itgedeg. Tungaaj zuv buruugii ni bodohiin orond shuud l susgeldeg bolj. Ene ni neg bodliin ih hugjild yarah hereggui ard tumnee ehleed bolovsruul geed baigaa yum shig. Tsag hugatsaa heregtei. Ard tumnii ouynii baidal het hugjsun ornuudtai baritsaldan hugjihud belen bish ba. Ih hugjliin huld ard tumnee eh ornoo chirchihev . Nuudelchin ard tumniig yag l nuudelchnii alhaan hemneleer hugjild hul taviul.
Zochin 1 · 2014/07/16
Neeree nutagtaa ochihod saihan baidag ch yu bodoj yavdag yum boldoo huurhii gemeer amidraliin hev mayag haragddag bolj. Neg l ih uraldaj gangalsan, neg l ih tom mashin unasan, neg l ih zagvarlasan humuus. Ereesee buruu tiishee yavaad ba. Neg l bish. Ene hugjil bish buruu utgaaraa yavaad ba geed l dotor hun maani halaglaad baidag. Tegeed ene hiitei humuus ni ***t burdee ard tumnii tolgoi deer suuchihsan undiilguhguigeer barahgui eleg barij hamtarsan s*** hiij bie bienee haitsaalan demjiji niigmiig idee beerend iduulj yalzruulj ba. Hunii uhamsart uurchilult hugjil hiihguigeer busdiig yaj ch uurchiluud nemergui yum shig sanagdana. Ereesee l zuv amidarliin hev mayag gej yu ve? Gej asuuval mongol hun yu gej hariulah bol.
Зочин · 2014/07/15
Mcs shig kompani 100%mongoliin xurunguur ashigtai ajiluulaad ur dun ni mongoldoo uldej mongoliin tuluu ajilj mongoliin ursiig xuchirxeg bolgoxiig xusej bna .mongold alt baisan baigaa .solongosuud altgui tul ard tumneesee altan edleliig xurimtluulj huindai ... undesniixee kompaniig delxiid gargaxiin exiig tavisan xarin mongol xymd unelj bna ard tumnee xymd mongol boljee
Зочин · 2014/07/15
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
demjij bna · 2014/07/15
mash unen mongolchuud bugd muhar suseg huusuur btal uls ornch hugjihuu bailaa. ene olon БӨӨ bolon uul ovoo shutej tahih nereer ho taridagaa bolimoor yum. mongolchuud tenger zayatai gevel ternees hudlaa yum bhgui. mongolchuud shig tuilbargui mongolchuud shig hulgaich mongolchuud shig muu humuus hna ch bhgui . Tegeel neeh yum yrihaaraa chingis haan gej ****aldahaa bolimoor yum. chingis hujaa hun bsiishdee. odoo jaahan bolovsroltoi boloh tsag irseen mongolchuudaa. hugjiluuruu bolovsrolooroo baharhayldaa. hudlaa hooson tuuh yrij suhaa boliyooo. molorerdene doktoriig demjdeg shuu !!!
Х.Дорж · 2014/07/15
. Мэдлэггуй бол мунхаг,мэдрэмжгуй бол мулгуу,сэтгэлгуй бол тэнэг болдог.Мэдлэг,мэдрэмж,сэтгэл байж ухаантай болно. Гэтэл сэтгэл байхгуй боловсоролтой гэж оорсдийгоо боддог мэдрэмжтэй улс , сайд дарга нар болж улсийн монгийг. идэх арга мэх суйхээлэх,хууль дурэм гаргаж , энэ нь улс орнийг оноодрийн ийм байдалд хургэж байгааг ухаантай ху******с бугд ойлгож байгаа байх.Ухаантай байж улс оронг ******жуулэхээс ******ийн уут ,хоер сар болох цэцэг тарьсанаар улс орон ******жихгуй.Ийм улсыг сонгосон ард тумэн бидний буруушуудээ.Ирэх сонгуульд олон тумэн минь ухаантайхан сонголт хийхийг одооноос бодож санаж байхийг хусэж байна. Тусыг санах хун ч ******орхон байхдаа Молор минь.
Х.Дорж · 2014/07/15
. Мэдлэггуй бол мунхаг,мэдрэмжгуй бол мулгуу,сэтгэлгуй бол тэнэг болдог.Мэдлэг,мэдрэмж,сэтгэл байж ухаантай болно. Гэтэл сэтгэл байхгуй боловсоролтой гэж оорсдийгоо боддог мэдрэмжтэй улс , сайд дарга нар болж улсийн монгийг. идэх арга мэх суйхээлэх,хууль дурэм гаргаж , энэ нь улс орнийг оноодрийн ийм байдалд хургэж байгааг ухаантай ху******с бугд ойлгож байгаа байх.Ухаантай байж улс оронг ******жуулэхээс ******ийн уут ,хоер сар болох цэцэг тарьсанаар улс орон ******жихгуй.Ийм улсыг сонгосон ард тумэн бидний буруушуудээ.Ирэх сонгуульд олон тумэн минь ухаантайхан сонголт хийхийг одооноос бодож санаж байхийг хусэж байна. Тусыг санах хун ч ******орхон байхдаа Молор минь.
Зочин · 2014/07/15
Зочин · 2014/07/15
ene asuudlaa dotooddoo tavih heregtei ym bishuu.Gadniihan manahiig hir zereg bolovsroljuulah ym boldoo???