Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2025 оны гуравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 47,027,161 баримтыг оролцуулсан юм. Эдгээр баримтаас 46,666 баримтын орон таарч азтан боллоо. 

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 41,998
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,213
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 408
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 41
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: тав
  • 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 98542281