Монгол Улсын иргэн Ц.Тэгшээ нь ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагдсан нь үнэн. Гэхдээ хэрэг эцэслэгдээгүй байна
өчигдѳр
Монгол Улсад төрсөн Тувагийн Филармонийн дуучин Ц.Тэгшээг Москвад тагнуулын хэргээр баривчилсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхлээд байгаад билээ.
Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Ц.Тэгшээ нь ОХУ-д байнга оршин суудаг, Монгол Улсын иргэн. Түүний талаар албаны шугамаар мэдээлэл авсан. Баривчлагдсан нь үнэн. Ар гэртэй нь холбогдож мэдээлэл өгч байгаа. Одоогоор хэвлэлд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх хариултыг өглөө.
Mediazona сайтад гарсан мэдээллийг товч хүргэвэл "31 настай Ц.Тэгшээ нь өндөр хамгаалалттай Лефортовын шоронд хоригдож байгаа боловч хэргийн талаар албан ёсны мэдээлэл хараахан нийтэд зарлагдаагүй байна. ОХУ-ын хуулиар тагнуулын хэрэг зөвхөн гадаад улсын иргэдэд хамаардаг ба Ц.Тэгшээг Монгол Улсын иргэн байх магадлалтай гэж үзэж байна.
Тувагийн Соёлын яамны харьяа “Тувагийн Соёлын Өв” цахим хуудасны мэдээлснээр, Тэгшээ нь Монголын малчин айлд төрж өссөн бөгөөд 2010 онд Тувагийн Кызыл хот дахь Урлагийн коллежид элсэн орж, 2018 оноос хойш Тувагийн Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллажээ. Тэрбээр Тувад нэр хүндтэй урлагийн зүтгэлтэн бөгөөд инстаграм хуудсандаа 14,000 гаруй дагагчтай.
Тэгшээгийн нийгмийн сүлжээний хаягууд Нэгдүгээр сарын 25-наас хойш шинэчлэгдээгүй. Харин эхнэр Куулар нь нөхрийгөө баривчлагдсан гэдгийг няцааж, тэрбээр “эцэг эх дээрээ очсон, тэнд сүлжээ байдаггүй” хэмээн тайлбар өгсөн байна" гэжээ.
Зочин · 5 цагийн өмнө
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал [email protected] хаягаар холбогдоно уу.
Зочин · 19 цагийн өмнө
MASSAJLN80955877
Зочин · 20 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · өчигдѳр
UILCHLGE UNENCHEER XALYYTSI
Зочин · өчигдѳр
SEKSDN80955877XUSNG TAALAMJTAI
Зочин · өчигдѳр
BOOBN XXNO80955877ANUSDD