Хятадын олон хотод агаарын бохирдлын түвшин ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрч, жилд 2-3 удаа гамшгийн шар дохиогоо асаадаг байв.

 Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятадын засгийн газраас өнгөрсөн жилүүдэд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг нь хагас коксон түлш юм. 

 

Тодруулбал, 2017 онд БНХАУ хагас коксон түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлоо илт бууруулж чадсан. Уг хагас кокс нь өндөр дэгдэмхий хортой түүхий нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн юм. Энэхүү түлшний техникийн үзүүлэлтээр агаарын бохирдол 60 хувиар буурахаар тооцоолсон байдаг байна. 

 

Хагас коксон түлш гэж юу вэ ?

 

Хагас коксон түлш (semi-coke) гэдэг нь нүүрсийг халааж боловсруулснаар гаргаж авдаг, өндөр илчлэгтэй, хортой хий бага ялгаруулдаг түлш юм. Энэ нь уламжлалт түүхий нүүрснээс бага утаа, илүү цэвэр шаталттай байдаг байна. 

 

сонин mn

 

Хагас коксон түлш нь байгаль орчинд хор хөнөөл багатай, илүү дулаан ялгаруулдаг. Уг түлшийг хэрэглэхдээ угаар мэдрэгч ашиглахгүй байж болдог аж. 

Тодруулбал, хагас коксон нүүрсний илчлэг өндөр тул адил хэмжээний түлштэй харьцуулахад бага түлшээр, илүү дулаан ялгаруулдаг байна. Өөрөөр хэлбэл, 1 тонн түүхий нүүрс 0.7 тонн хагас коксон нүүрстэй тэнцдэг аж. Илүү дулаан гаргадаг тул өдөрт бага түлш хэрэглэж, түлшний зардлыг хэмнэх боломжтой юм.