УИХ-ын гишүүн Ө.Шижир: Ах нарын дүрэмгүй дүрмээр ахиж тогломооргүй байна
2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудастаа Ардчилсан намын даргын сонгуультай холбогдуулан үзэл бодлоо ийн илэрхийлжээ.
Тэрбээр бичихдээ, Ах нарын дүрэмгүй дүрмээр ахиж тогломооргүй байна. Ардчилсан нам чинь эрийн цээнд хүрээд 35 насалчихлаа. Тиймээс эхлээд дүрмээ шинэчилж улсын дээд шүүхэд бүртгүүлье. Дараа нь даргынхаа асуудлыг ярья.
Өнгөрсөн хугацаанд дүрэмгүй мэт дураараа хэдэн жил явлаа. Үр дүнд нь дараалсан сонгуулиудад бүрэн ялагдлаа. Энийг нь ч МАН хүсэж эхлээд Ардчилсан намыг бужигнуулж өөрсдийн эв нэгдлээ хангах гэж байна. Ардчилсан намыг бужигнах үед Ардын нам л хожиж манайхнаар тоглодог явдал сүүлийн 10 жил өрнөлөө. МАН-хан манайхнаар тоглохдоо их сайн л даа.
Энэ жил өвөлжилтийн хүндрэл, гэрэл дулааны хязгаарлалт, эдийн засгийн бууралт, гурил, будаа хүнсний хомсдол үүсэх зэргээс хамаарч иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч улс төрийн намууд ЗГ-т хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь тодорхой болоод байна.
Энэ асуудлыг сарниулахын тулд эхлээд Ардчилсан намын дотоод зөрчлийг төлөөний хүмүүсээрээ дамжуулан өдөөн дотоод бужигнаан үүсгэж гадагш дуугарах сэхэлгүй болгох нь. Тэрэнд нь манай зарим дарга нар гол дүр бүтээгээд хөл нь газар хүрэхгүй гүйж байна. Туслах дүрүүд нь ч тодорцгоогоод л байж байна.
Эхлээд намын анхан, дунд шатны бүх гишүүдийнхээ санал бодлыг сонсъё. Ардчилсан намынхаа анхан, дунд шат гээд бүх гишүүдийнхээ Итгэл үнэмшлийг нь дэмжье, дүрмээ сайтар хэлэлцээд дараа нь бүтцээ ярья гэтэл бас дахиад л дараалал нь буруу талаасаа эхэллээ. Энэ маргаан ахиад хэдэн жил үргэлжлэх нь….
Хэдхэн хүн халаасандаа төрийн Сонгууль, төсвийн мөнгө намайлцахаа больё. Энэ гинжин холбоог тасалъя.
Зочин · 1 цагийн өмнө
AXN DYRAAR TSAGR SEXSDX80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADAR VANAGN XALYYXN SEKSDI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER TOGLN BOOB DOLOOGD XOXOOD ALNI SEXSYGEER ANUSDAAD80955877