Б.Мөнхнар өсвөр үеийнхний ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
2014/07/20
Чөлөөт бөх, сонгомол бөхийн өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 15-20-нд Словакын Синахотын “Hockey Stadium” спортын ордонд боллоо.
Хөвгүүдийн 20, охидын найм дахь удаагийн тэмцээнд 46 орны 550 тамирчин нийт 30 жинд өрсөлдсөн.
Манай улсаас өсвөр үеийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин хүч үзсэнээс охидын 43 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Бямбасүрэнгийн Мөнхнар хүрэл медаль хүртэв.
Тэрбээр Монголын охидоос өсвөр үеийнхний ДАШТ-ээс медаль хүртсэн тав дахь тамирчин боллоо.
Түүнээс өмнө 2011 онд Унгарын Зомбатхей хотод Ц.Намуунцэцэг (38 кг), А.Батцэцэг (52 кг) мөнгө, С.Цэрэнчимэд (60 кг), Б.Нямгэрэл (65 кг) хүрэл, 2012 онд Азербайжаны нийслэл Бакуд Г.Мөнхцэцэг (38 кг), Б.Нямгэрэл (60 кг) хүрэл медаль хүртэж байв. ДАШТ-ий охидын багийн дүнгээр Япон 77 оноотой тэргүүлж, ОХУ 65, Украин 62 оноогоор удааллаа. Харин Монголын эмэгтэй бөхчүүд 18 оноотой багаараа 12 дугаар байрт орсон байна.
Өчигдөр тэмцээний сүүлчийн өдөр хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг-ын жингийн барилдаан болсон юм.
Зочин · 2014/07/21
Баярлалааhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/21
Зочин · 2014/07/21