Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийг хэлэлцэнэ
27 минутын өмнө

Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийг хэлэлцэнэ.
Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийг маргааш /12.02/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг ийнхүү болох юм..
1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй:
"6.4.Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ”.
Тайлбар: Хэрэв 6 хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон Ням гарагт тохиох баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу Лхагва, Пүрэв гарагт тус тус шилжүүлнэ.
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө.
Мөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Харин пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/







Зочин · 15 минутын өмнө
SEXSEER VANXANI BIEE UNELLEED ANUSN BOOB XOXN BOOW SXN XUSMEER DOLOOJ80955877TOMSGN XELEERE YDAAN DOLOOGD80955877