Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсууд болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа Монгол иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Үүнд:

  • Оршин суугаа улсынхаа Гадаад хэргийн яам болон холбогдох бусад байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, заавар, журмыг бүрэн дагаж мөрдөх;
  • Нөхцөл байдал хэвийн болтол өөр хот, улс руу зорчихгүй байх;
  • Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, байрлаж буй газрынхаа хаяг зэрэг мэдээллийг өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт тогтмол мэдэгдэж, холбоотой байх;
  • Гадаад паспорт, бэлэн мөнгө болон бусад хувийн хэрэгцээний эд зүйлсээ өөрт ойр байлгаж, эх орондоо буцах болон аюулгүй бүс рүү шилжихэд шаардлагатай бэлтгэлээ хангах зэрэг болно.

Израил, Иран Улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:

  • Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;
  • Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай: +90-5340128408 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудан;
  • Египет Улсад суугаа Элчин сайдын яамтай: +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;
  • Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай: +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; 
  • Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа  Элчин сайдын яамтай: +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.

 

 

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам