“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.

1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно.