Төрийн тэргүүн “Түмэн морьтны их жагсаал”-ыг манлайлан оролцов
19 цагийн өмнө

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг 2025 онд баталсан билээ.
Манай улсын санаачилгыг 56 улс хамтран тэмдэглэхээр дэмжсэн байдаг. Тэгвэл энэ жил бид анх удаа НҮБ-ын тогтоолтой “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Түмэн морьтны их жагсаалд 13 мянган морьтон ирж, Төрийн тэргүүн манлайлан оролцов. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн морьтон олны энэхүү сүрт жагсаал нь Монгол адууны сүр хүч, морьтон ард түмний өв уламжлал, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг дэлхий нийтэд таниулсан түүхэн үйл явдлын нэг байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр НҮБ жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг онцоллоо. “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай Монгол Улсын санаачилгад хамтран зохиогчоор нэгдсэн, дэмжсэн орнуудад ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Төрийн сүлдэндээ хүлэг морио дээдлэн залсан монголчууд бид адууны соёл, адууны аж ахуйг өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүчин зүтгэх учиртайг хэллээ. Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адуун сүрэг өсөж арвижихийн ерөөлийг дахин дэвшүүллээ.
Энэ жил манай улсаас гадна дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Мөн энэ үеэр хүчит бөхийн барилдаан, Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол болон бага нас, жороо морины уралдаан болж, 500 адуу хураан, морьтой болон явган уургалах, бугуйлдах, морьт харвааны тэмцээн зохион, морин циркийн үзүүлбэр толилууллаа. Дэлхийн 60 сая гаруй адууны таван сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.
Баяр наадмын мэндчилгээндээ юуг онцлов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил Үндэсний их баяр наадмыг тав дахь удаагаа нээж, үг хэллээ. 2021 онд цар тахлын улмаас баяр наадам болоогүй, өнжсөн. Тэр үед Төрийн тэргүүн долоодугаар сарын 9-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээрээс үг хэлж байжээ. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг удаа чуулганы индэр дээрээс, таван удаа наадмын индрээс ард түмэндээ хандаж үг хэлсэн гэсэн үг. Түүний энэ жил хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

- Түүх, соёл, төрт ёсны дайчин уламжлалтай тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төр улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.
-Хүннү гүрний баатарлаг түүхийг Их Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсаа байгуулж, өрнө, дорныг төвшитгөн, наран мандах зүгээс наран шингэх хүртэлх өргөн уудам нутагт Монголын их амар амгаланг дэлхий дахинаа тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяатай.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал-морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, Чингис хаан хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгосон билээ.
-Үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.
-Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Их Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.
-Монголчууд бидний өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж, хүн төрөлхтний түүхэнд сүр хүчээ мандуулан, суу алдраа бадраахад монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Монголчууд биднийг, монголын түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь хоёр амь нэг гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин







Зочин · 18 цагийн өмнө
Монголын сүүлийн 30 жилийн түүх ийм.Ардчилсан нам гарч ирэхэд бид хөөрч дагаж сонгож өгч байлаа.Гэтэл одоо хар. Монгол дотооддоо олон үйлдвэртэй байсан.Бүгдийг нь ардчилсан намын Зандаахүүгийн Энхболд гэгч хятдуудад өгчихсөн.Угаас эх нь хятад царайтай сэжигтэй нөхөр байдаг юм.Хятдын тагнуул байж таарна. Тэгээд оронд нь хятдын хортой чанаргүй бараа л оруулж ирж монголчууд олноороо хордож үхсэн.Тэдний бичиг баримтанд дээр хятдууд орж ирээд монголчуудыг алж хядаад байна.Урд нь ингэж олноороо үхдэггүй байсан. Бид нар хавь ойрын хамаг амьтны хов живийг ярьдаг байсан мэдэлгүй яахав.Хятадууд орж ирээл ярьдаг юм нь тэр үхчихсан гэнээ.Бид нарт хувьчлалаар юу ч өгөөгүй хэдхэн хүн монголын хамаг барилга үйлдвэр дэлгүүр гуанзыг хууль бусаар хувьчилж авсан.Уг нь бол бүх хүнд хувааж өгөх ёстой.Ардчилсан улс шүү юм бол адил тэнцүү хуваах ёстой.1 дэлгүүрийг ядаж 10 айлын дунд хувааж хоршоолол болгох ёстой байсан.Бүр интернетийн газарт жирийн хүмүүсийг оруулдаггүй байсан.Би л лав орж чадаагүйдэг чам шиг юмыг оруулдаггүй газар гэнээ.Гадаадад бол мөнгөө л төлбөл оруулна.Одоо бол гар утсан дээрээ ч үзэж л байна эрх чөлөөтэй.Интернет ашиглах эрхийг ардчилсан нам өгөөгүй.Заваан баар гэгчийг хаа сайгүй нээж монголчуудыг архинд живүүлж тэр нь эрх чөлөө өгч байгаан гэнээ.Түвд гэж хятадад эзлэгдэж сөнөсөн устсан улсын шашныг монголын уламжлалт гэж оруулж ирсэн.Тэр түвд лам нар нь мэдээж хятдын тагнуул.Монголыг бас хятдынх болгох л зорилготой.Бат үүл гэгч гарч ирээл гадаадад л аз жаргал байна монгол хамгийн там байна гээд хуцаад байсан гадаадад харин ч виз өгөхгүй, гэмт хэрэг их, ялгаварлан гадуурхалт их, олноороо гадаадад гараад хүчиндүүлж алуулж хядууллаа хэдхэн азтай нь амьд үлдэж.Солонгост олон монголчууд зодуулж алуулсан цагдаа нар нь тоодог ч гүй.Гадаадад монголчуудад их эрх чөлөө өгдөггүй.Тэгээд ч ардчиллыг анх гаргаж ирсэн нь Горбачев гэдэг ану тагнуул болохоос монголын ардчилсан нам гэгч юмнууд биш.Горбачевын хэлснийг дагаж дууриагаал цаагуураа хятдын тагнуулууд байсан л юм байна.Мангуу тэнэг л биш бол илт харагдаж байна.Монголын хаад хятдаас дандаа хамгаалж хятдуудыг дарж ирсэн түүхтэй болохоос оруулж ирж байгаагүй шүү
Зочин · 18 цагийн өмнө
Хятад барааны чанар дэлхийд хамгийн муу. Гэтэл барилга нь бас муу. Бороо орсны дараа олон барилга нурж дотроос нь хог их гарч хогоор барьсан барилга гэдэг нь илт болжээ. Солонгост бас хятад ажилчдын барьсан барилгууд барьж дуусаагүй байхдаа нурчихсан. Хятдад барилгын нас 25хан жил. Солонгосынх 30хан жил гэж тогтоосон. Хятдуудын гадаадад хийсэн төсөл маш их асуудалтай тул олон азийн орнуудыг хохироож хөөгдөж байна. Хятдуудаар барилга байгуулалтын ажил хийлгээд хохирсон улс олон байна Чанаргүй хортой бараагаар бусдыг хорлох дуртай муухай үндэстэн
Зочин · 18 цагийн өмнө
Хятдын тагнуулууд бараг улс болгонд байдаг. 1 хэсэг нь интернетэд бичлэг оруулах, коммент хариу бичих зэрэг ажил хийдэг. 1 хүн маш олон ID тэй маш олон гар утас урдаа тавьж байгаад ажилладаг. Голдуу хятдуудаа магтах өмөөрөх сурталчлах, тухайн улсын аль олигтой хүмүүсийг муулах шүүмжлэх мэтээр ажилладаг. Худал мэдээлэл тараах зэргээр аль болох улс төр, нийгэм, урлагийн салбарт их орж үймээн үүсгэдэг. Европынхон ухаантай юм болохоор хачин юм бичээд байгаа хүмүүсийг шалгасан чинь IP нь ихэнхдээ хятдад байдаг. Монголд бол хятад нэвтрүүлэгч нар олон болсон байна. Монгол хэл мэддэг ч хятад царайтай хятдын тагнуулууд олон байна. Монголрадио гэдэг нь цул хятад эрчүүдтэй. 1 ч монгол царайтай эр байхгүй, хятдаа магтаж сурталчилж бусад орныг доромжилсон л юм ярьдаг, эмс нь хятдуудтай явдаг янхнууд
Зочин · 18 цагийн өмнө
Хятдад гадаад үйлдвэрүүд голж гарснаас болж олон хүн ажилгүй болж эдийн засаг нь сүйрч байгаа. Хадгаламж нь голдуу орон сууц байсан чинь үнэ нь салам унаж олон хүн мөнгө хөрөнгөгүй болчихсон банкууд нь мөнгийг нь өгөхгүй байгаа. Хүн ам нь эрс буурч 400 сая орчим болсон таамаг байдаг. Ийм олон хятдуудыг оруулчих улс мэдээж байхгүй коронагаар үхсэн гэж үзэцгээж байна. Залуучууд нь сурах ч гүй ажиллах ч гүй болсон. Цалин нь хэт унаж дээр нь байгалийн гамшиг их болж байгаа. Сохордог ханиад гарч олон хүн үхсэн корона дуусаагүй гэж яриал байгаа
Зочин · 18 цагийн өмнө
Хятдад хүнсний аюулгүй байдал маш аюултай болсон . пластик мэтийн химийн бодисоор хиймэл хоол хийж олон хүн хордож байгаа. Эв эрүүл хүмүүс үхдэг болсон. Мах ногоо гурил будаа жимс бүгд маш хортой болсон. Солонгост хятад хүнс битгий ид гэж анхааруулж байгаа ч зах дээрх хүнсний ихэнх нь хятдаас орж ирдэг болохоор ялгах аргагүй. Монголд зарагддаг солонгос хүнс ихэнх нь хятдад хийсэн хуурамч нь тул солонгос дэлгүүр гуанзнаас битгий авч идээрэй цаашаа тараа