Бичлэг: Осол гаргасан жолооч "PC-нээс явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн
1 цагийн өмнө

Өчигдөр буюу энэ сарын 21-ний 05:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо "100 айл" орчимд приус маркийн автомашин онхолдсон осол гарсан.
Тээврийн Цагдаагийн Албанаас шалгалтын ажиллагааг зохион байгуулж, ослын газрыг орхин явсан тээврийн хэрэгслийн жолоочийг олж тогтоон, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Уг ослын талаар осол гаргасан жолооч У "ПС-нээс гарч ирээд найзтайгаа 11 дүгээр хороолол руу эргэсэн. Нойр дутуу нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн. Хамгаалах бүс зүүсэн тулдаа ямар нэг гэмтэл бэртэл аваагүй. Гаргасан осолдоо маш их гэмшиж байна. Нойр дутуу, ядарсан үедээ машин бүү бариарай гэж хэлмээр байна" гэжээ.







Зочин · 47 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh