ТАНИЛЦ: Таны хэрэглээний ус, халаалт, шатахууны үнэ хэрхэн нэмэгдсэн бэ?
2 цагийн өмнө

НААДМЫН "ОНЦГОЙ" БЭЛГИЙГ АҮЭБЯ-НААС БАРЬЖ ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМСЭН. ТЭГВЭЛ БАЯРЫН АМРАЛТЫН ДАРАА УС, ХАЛААЛТЫН ҮНЭ НЭМЭГДЛЭЭ.
Долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэгдлээ.
Энэ оны хоёрдугаар сараас эхлэн АНУ-Ираны дайны улмаас газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ 100 ам.долларыг давав. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дунджаар 100, тавдугаар сард дундаар 90 ам.доллар байв. Иймд ОХУ энэ сараас эхлэн манай улсад нийлүүлэх шатахууны үнээ нэмлээ. Нэг тонн нь 95 ам.доллараар нэмэгдэж, 800 ам.доллар боллоо. Үүний улмаас ААН-үүд дотоодын зах зээлийн үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэх нөхцөл үүсчээ. Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар тооцвол нэг тонн АИ-92 шатахууны үнэ 800 ам.доллар буюу 2 сая 866 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Мөн энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн орон нутгийн замд зорчсон тээврийн хэрэгслээс авдаг 1000 төгрөгийг 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ” гэж Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Д.Оюунболд мэдэгдлээ.
Суудлын тээврийн хэрэгслийн төлбөрийг тав дахин, том оврын ачааны тээврийн хэрэгслийнхийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэв. Суудлын автомашин 5 мянган төгрөг, ачааны автомашин 20 мянган төгрөг, Суудлын автомашинаас 1 мянган төгрөг авдаг байсан бол 5 мянган төгрөг, ачааны автомашинаас 10 мянган төгрөг авдаг байсан бол шинэчилсэн тогтоолоор 20 мянган төгрөг авна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 345-р тогтоолоор Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр ус м.куб тутамдаа 660 төгрөг, бохир ус м.куб тутамдаа 750 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Мөн халаалт м.кв тутамдаа 25 нэмэгдэж 531 төгрөг, ус халаасны төлбөр 82 төгрөг нэмэгдэж 1714 төгрөг болж нэмэгджээ.






