Энхтайвны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замыг амралтын өдрүүдэд засварлахаар болжээ.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Зам тээврийн яамны зүүн талын Энхтайвны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замыг маргааш буюу наймдугаар сарын 8-ны 23:00 цагаас наймдугаар сарын 9-ний 12:00 цаг хүртэл хааж, замын засвар, шинэчлэлт асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Харин наймдугаар сарын 9-ний 23:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талын Энхтайвны гүүр, Нарны авто замыг холбосон туслах авто замыг хааж, асфальт бетон хучилт авах ажил хийгдэнэ. Тус замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 10-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.

 зураг