Өнөөдрийн 22:00 цагаас дараах авто замыг түр хаана
46 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34-р байрны хойд зам дагуу явган хүний гүүрэн гарц угсрах, суурилуулах ажил хийгдэж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын үеэр шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж буй учир нийт оршин суугчид болон жолооч нараас Нийслэлийн Замын Хөгжлийн Газар хүлцэл өчлөө.
Гүүрэн гарц угсрахтай холбоотойгоор өнөөдрийн 22:00 цагаас наймдугаар сарын 31-ний 07:00 цаг хүртэл зураг харуулснаар авто замын хөдөлгөөнийг хаах юм.






