Энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулж, зөвхөн ТӨСВИЙН ТОДОТГОЛ-ыг хэлэлцэнэ
2026/09/02

Монгол улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ. Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрээр "УИХ-ын хуулинд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гуравны нэг нь санаачилвал ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар заасан байдаг. Үүний дагуу ээлжит бус чуулганы хуралдааныг энэ сарын 7-ны өдөр буюу Даваа гарагт ээлжит бус чуулганыг эхлүүлж, зөвхөн төсвийн тодотголыг хэлэлцэхээр боллоо. Ээлжит бус чуулганыг энэ сарын 14-нд хаана" гэлээ.
Төсвийн тодотголыг наймдугаар сарын 20-нд Засгийн газар өргөн барьсан. Мөн сөрөг хүчнээс ээлжит бус чуулганыг хуралдуулж төсвийн тодотгол хийх талаар санал гаргаж байсан. Ингэхдээ албан бичгээр ирүүлээгүй.
Төсвийн тодотголыг хэлэлцэхэд:
- Үндэсний аудитын газрын дүгнэлт
- Төсвийн тогтвортой байдлын газрын дүгнэлтийг заавал танилцуулах ёстой байдаг. Үүнийг танилцуулахад 14 хоногийн хугацаа хэрэгтэй байдаг. Өнөөдөр, маргааш УИХ-д хүргүүлэн ирэхээр болжээ.
Дээрх дүгнэлтнүүд нь бэлэн болоогүй байсан учир өмнө нь ээлжит бусаар чуулганыг хуралдуулах нөхцөл нь бүрдээгүй байна. Ийнхүү дүгнэлтүүд бэлэн болсон учраас УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдахаар тов нь зарлагдав.







Зочин · 2026/09/04
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/09/04
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө
Зочин · 2026/09/04
төрөө цөмхөн болго.
Зочин · 2026/09/02
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh