Иргэн Б нь өнгөрсөн сарын 12-ны өдөр найз С-ийн хамт Ховд аймгаас Улаанбаатар хот руу приус 30 маркийн авто машинтай явжээ.

Иргэн Б нь гар утасны бизнес эрхлэх зорилгоор хотод очсон даруйдаа авто машинаа есөн сая төгрөгийн барьцаанд тавьсан байна. Гэтэл найз гэх С нь түүний банк руу нууцаар нэвтэрч, гурван удаагийн гүйлгээгээр нийт 6.5 сая төгрөгийг покерийн данс руу шилжүүлэн авчээ.

Улмаар иргэн С нь найздаа “Хоёулаа Ховд руу түрээсийн машин аваад буцья, Ховдод очоод аав ээжээсээ мөнгө аваад чиний өр төлбөрийг барагдуулна” гэж хэлэн машин түрээслээд гарцгаажээ.

Тэд найдуугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 03:00 цаг орчимд Ховдын төвд ирээд гэрийнхээ ойролцоо машиндаа унтацгааж.

Өглөөний 09:00 цаг болоход иргэн С “Мөнгийг чинь өгөхгүй” гээд машиныхаа суудал дороос хутга гаргаж, найзынха цээж хэсэг рүү нь хутгалжээ. Үүгээр зогсохгүй түргэн тусламж үзүүлэлгүй, оройны 20:00 цаг хүртэл машинд барьцаалжээ.

Ингэхдээ гар утсыг нь булаан авч “Чи одоо нэмэргүй, дотроо гэмтэл авчихсан, угаасаа үхнэ” гэх утгатай зүйл хэлээд тоосон шинжгүй байсан гэнэ.

Ингээд С-ийг машинаасаа түр буумагц Б нь машинаа унаж зугтаад эмнэлэгт очсон байна. Иргэн Б нь уушгиндаа гэмтэл авсан ба одоо ч аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэв.

Зүрхний үйл ажиллагаа хэвийн бус, амьсгаа нь давчдах зэрэг зовиуртай байгаа аж.

 

Эх сурвалж: Ховд.мн