Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
2026/10/08

Өчигдөр шөнө БЗД-ийн 35-р хороонд баавгай айлын гэр руу халдсаны улмаас 40 настай эрэгтэй нас барж, 55 настай эмэгтэй толгойн тус газраа хүнд гэмтэл авсан хэрэг гарсан.
Гэмтсэн эмэгтэй одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын ясны мэс засалд орохоор болжээ.
Энэ талаар ГССҮТ-ийн эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн "Өнгөрсөн шөнө ГССҮТ-ийн яаралтай тусламжаар баавгайд бариулсан өвчтөн ирж яаралтай тусламж авч, эрчимт эмчилгээнд шилжүүлсэн. Өнөөдөр өглөө онош тодорч, шинжилгээ бүрдсэний дараа ГССҮТ-ийн төв эмнэлгийн толгойн мэс заслын тасаг руу шилжүүлэн эмчилж байгаа. Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа. Ухаан санаа саруул. Харин гавлын ясанд хугарал болоод, хэвлий цээжинд нь дарагдсан базагдсан шинж тэмдэг илэрч байгаа учраас мэс засалд орох шаардлагатай байгаа" гэв.







Зочин · 2026/10/09
Золбин ардчилалын гайгаар улсдаа ажил хийдэггүй хөдөөний золбин пизданууд амьтны хоодыг ой хээрээс түүж хотод зарж барснаас амьтан идэх хоолгүй болж хот руу орж ирж хөдөөний золбин пиздануудын хаясан хог хаягдлыг идэж улмаар хүнд халдах болсон. Үхэж далд орсон золбин ардчилалыг цаазаар авч хатуу хяналттай хариуцлагатай нийгэм байгуулах нь зүйтэй. Ядаж хөдөөний золбин пизданууд хотоос зайлбал хот амар амгалан болж сайхан болно доо.