Өнөөдөр "Дэлхийн гар угаах өдөр"
46 минутын өмнө

Дэлхийн гар угаах өдөр
Жил бүрийн 10-р сарын 15-нд дэлхий даяар Дэлхийн гар угаах өдөр (Global Handwashing Day)-ийг тэмдэглэдэг. Энэхүү өдрийг анх 2008 онд НҮБ болон “Дэлхийн гар угаах түншлэл” санаачлан тэмдэглэж эхэлсэн бөгөөд гол зорилго нь гар угаах дадлыг дэлхий нийтэд хэвшүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх юм.
Гараа угаах нөхцөлөөр дэлхий дахинд дутагдаж буй байдал
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO) болон НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн хамтарсан 2024 оны тайланд дурдсанаар:
- Дэлхийн хүн амын 25 хувь буюу 2 тэрбум гаруй хүн гэртээ ус болон савантай угаах байгууламжгүй байна.
- Үүнээс 653 сая орчим хүн бүрэн гараа угаах боломжгүй, өөрөөр хэлбэл ямар ч угаах байгууламжгүй нөхцөлд амьдарч байна.
- Энэ үзүүлэлт хамгийн өндөр нь Сахарын цөлийн өмнөд бүсийн Африк болон Өмнөд Азийн орнуудад бүртгэгдсэн бөгөөд эдгээр бүс нутагт хүүхдүүдийн дунд суулгалт, гэдэсний халдвар, амьсгалын замын өвчлөл түгээмэл байдаг.
Гар угаах дадлын нийгмийн ач холбогдол
Гараа тогтмол, зөв угаах нь:
- Суулгалт өвчнөөс 30–40%,
- Амьсгалын замын халдвараас 20% хүртэл,
- Эмнэлгийн орчинд халдвар дамжих эрсдэлийг 50% хүртэл бууруулдаг гэж судалгаанд дурдсан байдаг.
Энгийнээр хэлбэл, ус + саван гэсэн хоёр зүйл хүний амь насыг аврах чухал хүчин зүйл юм.






