1: Нэгээс 9 анги төгстөл сургуулийн ном хэрэгсэл,сурах бичгийг улсаас даадаг.
Өрхийн орлого хүрэлцэхүйц хэмжээнд очоогүй гэр бүлийн хүүхдийн унааны
зардал мөн багтдаг. (Нэг хүний сарын хэрэглээг 2500 франкаар буюу
ойролцоогоор 3000 US$- оор тогтоосон).Их, дээд сургуульд сурах сургалтын 
төлбөргүй.Боловсролын диплом нь бүх улсад хүлээн зөвшөөрөгддөг.

http://inhabitat.com/switzerland-considers-providing-all-citizens-with-a-guaranteed-wage-or-raising-minimum-wage-to-the-highest-in-the-world/

http://article.wn.com/view/2014/05/16/Switzerland_Considers_Providing_All_Citizens_with_a_Guarante/

http://en.wikipedia.org/wiki/Education_in_Switzerland

2: Болзошгүй аюулаас сэргийлж бүх иргэдээ багтаах боломжтой газар гэр буюу
туннел, нуугдах оромж нийт нутагтаа хаана л бол хаана байгуулсан.
(Хүн ам нь 8 сая 136.700 )
Тэдэнд зориулан 10 жилдээ хүрэлцэхүйц хүнсний стратегийн нөөцтэй.
Хадгалах хугацаа нь дуусах дөхсөн элдэв хүнсний бүтээгдэхүүнээ 
хүмүүнлэгийн шугамаар нааш цааш нь үнэгүй тараадаг. Цагаачлагчид
мөн буурай орнууд, гамшигт нэрвэгдсэн гэх мэтэд зориулагдана.


3: Их чимээгүй царайлчихаад "нүгэл" үйлддэг орны тоонд зайлшгүй орно.
Зэвсэг үйлдвэрлэж экспортлоод их хэмжээний орлого олдог. Зэвсгийн
наймаагаар дэлхийд дээгүүрт, орлогоороо тэргүүлсэн мэдээ дуулддаг:
хуягт, автомат буу, тэсрэх бодис, онгоц үйлдвэрлэдэг.
Гадаад иргэдийн хууль бусаар олсон мөнгийг угаахад нь "үнэтэй 
хувь нэмэр" оруулж банкууддаа оффшор данс ажиллуулдаг.
С.Баярцогтынх Swiss Credit банк гэх мэт.


http://www.bbc.com/news/magazine-21379912
http://en.wikipedia.org/wiki/Arms_industry

4: Бүх эрчүүд цэргийн алба хаадаг. Цэргийн алба хаасан бүх эрс эзэмшил
буугаа гэртээ насаараа хадгалдаг. 5 дахийн орой эсвэл бүтэн сайны орой
галт тэргээр бөөн буутай цэргүүд зорчих нь энгийн үзэгдэл, учир нь тэд
амралтын өдрөө гэртээ өнгөрүүлдэг. Одоогоор 3 сая 400 мянга орчим буу иргэдийн гэрт
хадгалагдаж байдаг гэсэн тооцоо байдаг. Иргэд нь буу эзэмшдэг үзүүлэлтээр дэлхийд 4–р
байрт ордог. Буу ашиглаж нэгнээ хороосон гэмт хэрэг гардаггүй, ухамсар өндөр нь эндээс
мэдрэгдэнэ.

http://www.dailykos.com/story/2013/02/28/1190586/-Some-Truth-About-Switzerland-and-Guns

5: Улс төр сонирхдог хүн ховор.Сонгуулиа захидлаар илгээдэг, ард түмнийхээ
санал асуулганд түшиглэж хууль нь батлагддаг учир хүмүүс өөрсдийнхөө
батлалцсан хуулийнхаа эсрэг "гоншигнох" шаардлагагүй тул улс төр хэний ч
анхаарал татдаггүй. Ард түмний олонхи нь дэмжсэн хууль л хүчин төгөлдөр
болохыг тунхагласан байдаг.

http://www.swissvs.org/

6: Гэр бүл салалт өндөр түвшинд байдаг. Бүгд ажил төрөлтэй, өөрсдийгөө
аваад явчих чадвартай учраас эмэгтэй, эрэгтэй ялгаагүй бие биенээсээ
хамаарах шаардлагагүй тул гэрлэлт, хайр сэтгэлд сэтгэлээсээ ханддаггүй.
Сууж байгаад салсан ч тэдэнд энэ бол эмгэнэлтэй үйл явдал биш.

http://www.bfs.admin.ch/bfs/portal/en/index/themen/01/06/blank/key/06/03.html

7: Өлсөж үхэхийг үндсэн хуулиараа хорьсон мөртлөө амиа хорлохыг
(эмнэлгийн аргаар нойрсуулж) зөвшөөрдөг.Амиа хорлож өгөхийг
хүссэн хүмүүсийн дийлэнхи нь эмэгтэйчүүд байдаг.

http://www.bioedge.org/index.php/bioethics/bioethics_article/10881

8: Ажилгүйдлийн хувь нийт ажиллах чадвартай насныхны 4%-д хүрдэггүй
учраас энэ нь эрүүл үзүүлэлт бөгөөд дээр нь нэмэгдээд битүү тооцоогоор
хууль бусаар ажиллаж амьдарч байгаа хүний тоог 300 000 гээд бодвол
бүх зүйл уншигч танд ойлгомжтой биз ээ.

http://www.statista.com/statistics/263707/unemployment-rate-in-switzerland/

9: Хар тамхи хэрэглэгч, мансууран донтогсод нь улсын асрамжинд байдаг.
Бие нь муудаж доройтсон донтноо шаардлагатай гэж үзвэл газар дээр
нь
мансууруулах тариаг нь хийж "амийг" нь авардаг алба байдаг. Улсаас
дотуур байр, хоол хүнс, эрүүл мэндийн даатгалыг нь даадаг. Цэцгийн
зарим дэлгүүрт нь каннабисийг тариад зардаг. Хамгийн том тариалагч
нэгэн иргэн 50 тонн каннабис хураалгаж, их хэмжээгээр зарсанд
буруутгагдаж 6 жилийн хоригдох ял авсан хэдий ч 2 жил суугаад
суллагдсан сонин хуультай. Зарж буй этгээдийг хайхад анхаарлаа
хандуулхаас биш хэрэглэж буй иргэдээ тоодоггүй: учир нь 13 настай
хүүхэд ч сонирхол маягаар хэрэглэсэн тохиолдол олон байдаг.

http://www.chanvre-info.ch/info/fr/Bernard-Rappaz-Position-of-the.html
http://www.20min.ch/schweiz/news/story/12644781
http://www.cannabis-helvetica.ch/.../chanvre/conditions.php

10: Харанхуй шөнө ганцаараа явж байхад чинь урдаас чинь 5 залуу ирж
байна гэж төсөөлье, дөхөөд очиход чинь дороо ярагдаад л чамд зай
тавьж өгдөгийг биеэрээ мэднэ. Ганц хүнийг газар унагаагаад
балбаж байнаа гэж бодьё. Хажуугаар чинь өнгөрөх 20 хүн хараагүй л
юм шиг царайлна. Ресторанд хоол захиалсан настай хүн цус харваад
түс хийтэл унаад амьсгал хурааж байхад хэн ч босож туслахгүй,
хоолоо идээд л сууж байхыг нүдээрээ харлаа. 5 эмэгтэй хүн 
тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байдаг ч энэ 
тухай нийтэд зарлахыг хүсдэггүй. (Хүчиндэлт, биеийн халдлага ба
зодуур зонхилно) Швейцарь улс Олон улсын хүчирхийллийн эсрэг
конвенцид гишүүнээр элсээгүй орон.Аливаа эмгэнэлт явдлын гэрч
болох үнэн голоосоо дургүй ард түмэн. Бүх зүйл чимээгүй өнгөрвөл
төрийн бодлогод нийцдэг. Шүүх хуралд хэвлэл мэдээллийнхнийг
байлцуулдаггүй.

http://white-ribbon.ch/wp-content/uploads/2014/06/2010.Fi-E.Fact-Sheets-VAW.pdf


Өгөөмөр.