Төрсөн хоёр үрээ хазаж тамалсан хэрэг өнгөрсөн 3-р сард гарсан билээ.  Энэ хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх дээр шүүсэн байна.  Улмаар хүүхдүүдээ хазсан иргэн Д-д 3.6 жилийн хорих ял оноолоо.

Д-д Эрүүгийн хуулийн 100.1 буюу байнгын тарчлаан зовоосон, 181.2.1 танхайн зүйл ангиар нийт 6 жилийн ялыг прокурорын байгууллагаас төлөвлөөд байсан юм. Харин шүүх хурлаас  4.5 жилийн ял оноосон юм.  Ингэхдээ өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдэг үндэслэлээр нэг жилийг нь хасчээ. Мөн хүүхдүүдийн ээжид хохирол гэж 1.5 сая төгөрг олгохоор болсон байна.

Манай улсад сэтгэл санааны хохиролыг  барагдуулах ямар нэгэн тогтолцоо байхгүй болохоор  хүүхдүүдийн ээжийн 13 жилийн шаналал, гурван хүүхдийн төрөхөөсөө өдий хүртэл амссан гэр бүлийн хүчирхийлэлийг  шүүхийн байгууллага 1.5 сая төгрөгөөр үнэлжээ.  

А.Баярмаа