Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай "Хэмнэлт" хийсэн талаараа жиргэлээ. Тэрбээр өчигдөр “Твиттэр” хуудсаараа дамжуулан "Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн учир ЦАЙ, ЧИХЭР байхгүй болохыг зөвөөр ойлгоорой” гэж жиргэсэн юм.

Гэтэл түүний энэ хэмнэлт жиргээчдэд төдийлөн таалагдаагүй бөгөөд “ядруухан” пи-ар хэмээн хүлээж авсан юм. Тиймдээ ч жиргээчид "Магнай дарга. Ойрд дуулдахгүй байсан. Төсвөө хэмнээд өрөөнөөсөө гарахаа болио юу? Цай чихэр багадахгүй. Бусад зардлууддаа энэ мэт хандах хэрэгтэй. Албаны машаан унахаа боль! Жинкэн хэмнэлт” гэж хариу барина лээ. Ямартай ч О.Магнай даргын энэхүү "Хэмнэлт" хэр үр дүнд хүрч, газар авахыг харах л үлдлээ. 

 

Б.ТУУЛ