Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын Дээд Сургууль нь оюутан залуучуудад өөрийн авъяас чадвар, оюун ухааныг сорьж, шилдэг оюутан болж гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй нөхцлөөр суралцах боломжийг олгодог “SUPER STUDENT” төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.

Энэхүү цуврал төсөлт хөтөлбөрийг Монголын Рояаль Академийн ерөнхий захирал Н.Учрал санаачилсан бөгөөд анхны “SUPER STUDENT-1” нэвтрүүлэгт тус сургуулийн оюутан Тулга амжилттай оролцон Солонгос улсын FAR EAST Олон улсын сургуульд 4 жилийн тэтгэлэгтэйгээр суралцах алтан боломжийг хүртэн суралцаж байна.

  1. оны “SUPER STUDENT-2” төсөлт хөтөлбөр нь “Хайрыг түгээцгээе” уриатай зохион байгуулагдсан бөгөөд Рояаль олон улсын дээд сургуулийн Бизнесийн удирдлага, маркетингийн менежмент 102 ангийн оюутан А. Ундармаа оролцож, ялагчаар шалгарч АНУ-ын CHU олон улсын их сургуульд 100% тэтгэлэгтэй суралцах эрхээр шагнагдан амжилттай суралцаж байна. Мөн манай сургуулийн оюутан Х.Ариунтунгалаг БНСУ-д Changwon National University -д 100% тэтгэлэгээр суралцаж байна
  2. оны “SUPER STUDENT-3” төсөлт хөтөлбөр нь “Эрч хүч, эрмүүн сэтгэл, эрхэм зорилго” уриатай зохион байгуулагдсан бөгөөд Рояаль олон улсын дээд сургуулийн оюутан О. Гантулга нь шилдгийн шилдэг оролцогчоор шалгарч БНСУ-ын FAR EAST олон улсын сургуульд 100% тэтгэлэгтэйгээр суралцах эрх авч, Бизнесийн удирдлагын 402 ангийн оюутан Амартүвшин шилдэг 10 оролцогчийн нэг болж, БНСУ-ын Changwon National University -д 100% тэтгэлгээр суралцах эрхээр шагнагдсан юм.

 

БИ АНУ-Д СУРАЛЦААД, МУНДАГ, ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН БОЛЖ ТӨГСӨӨД, РОЯАЛЬДАА БАГШЛАХААР ОЧНОО

SUPER STUDENT 2 реалити шоуны ялагч,

АНУ-ын Колорадо Хайтс их сургуульд 100%

тэтгэлгээр суралцаж байгаа, РОУДС-ийн оюутан А.УНДАРМАА

 

Би Монголын Рояаль Академийн оюутны ширээнд нэг жил суралцсандаа маш их баярладаг юм. Яагаад гэвэл, тэр нэг жил миний ирээдүйг өөрчилсөн гэж хэлж болно. Учир нь Монголын Рояаль Академийг сонгосноороо би эх орондоо дэлхийн жишигт нийцсэн боловсролыг судлан суралцахдаа олон улсын мэргэжлийн өндөр зэрэглэл бүхий багш нараар англи хэл дээр бүх хичээлийг заалгаж, халуун дулаан уур амьсгал, шинэлэг бүхнийг эрэлхийлж байдаг хамт олны дунд хөл нийлүүлэн алхаж, мөн хамгийн том боломж нь эх орондоо 2 жил суралцаад үлдсэн 2 жилээ Америк болон Англи улсад суралцаж төгсөх бүрэн боломжтой гэдгийг мэдэрч сонгон суралцаж байсан. Мөн РОУДС нь “Super student” реалити шоунд оролцох боломжийг оюутан бүхэндээ олгодог. Миний бие энэхүү төслийн 2 дахь жилийн ялагч болж Монголын Рояал Академийн 100% ын тэтгэлгээр АНУ-ын Колорадо Хайтс их сургуульд 1 жил үнэ төлбөргүй суралцах эрхийн эзэн болсон юм. Энэ бол манай сургуулийн оюутандаа хэрхэн боломжийг нээж өгдөг вэ? гэдгийн хамгийн том жишээ гэж би боддог. 10 жилээ төгсөөд олон сургуулийг сонирхож хөтөлбөрүүдтэй нь танилцаж үзсэн. Гэхдээ би яг Рояаль Академи шиг ийм том боломжийг өгч чаддаг тийм сургуулийг Монгол улсын их дээд сургуулиуд дундаас олж чадаагүй гэхэд хилсдэхгүй байх. Анх Рояаль Академид оюутан болоод бүх л зүйл нь бусад их дээд сургуулиудаас өөр санагдаж байсан. Жишээлбэл: Оюутнууд хичнээн мөнгө төлөөд л англи хэлний хичээлийг үзээд хажуугаар нь дамжаанд явж хайран цагаа үрж эцэст нь юу ч сураагүй, англиар ярьж ч чадахгүй, Hi Bye-тайгаа л их сургуулиа төгсдөг. Харин Рояаль Академийн багш нарын 90% нь гадаад бөгөөд сургууль дээр, хичээл дээр дандаа англиар ярьдаг учраас англи хэлний яриа, дүрэм, бичиг бас сонсголын чадварууд маш богинохон хугацаанд сайжирснаас гадна хажуугаар нь мэргэжлийнхээ хичээлийг үзээд явдаг болохоор 1 сумаар 2 туулай буудна гэдэгтэй адилхан том завшаан байсан. Мөн Рояаль Академийн сургалтын орчин нөхцөл яг л гадаадын сургуультай адилхан их чөлөөтэй, оюутнуудынхаа төлөө олон олон үйл ажиллагааг зохион байгуулж, оюутан болон эцэг эхчүүдэд чиглэсэн олон хөтөлбөртэй байсан. Яг одоогоор миний бие АНУ-д ирээд 7 сарын хугацаанд суралцаж байгаа. Энд ирсэн өдрөөсөө эхлээд л хэлний асуудал тулгарахгүй, мөн хэлний бэлтгэлд сурч цагаа үрэхгүй шууд Баклаврын сургалтандаа орж чадсан. Мөн Рояаль Академид 1 жилийн турш судалсан хичээлүүдээсээ 15 кредитийг АНУ-ын сургууль руу шилжүүлж чадсан. Энэ бол асар том амжилт ба Рояаль Академийн оюутнуудынхаа ирээдүйг хэрхэн гэрэлтүүлж амласнаа хэрэгжүүлдгийн илрэл бөгөөд Рояаль Академийн сургалтын түвшин АНУ-ын сургалтын стандарттай зэрэгцэж, эн тэнцүүхэн байгаагийн том жишээ юм. Миний сургууль бол олон мянган залуусыг нийгэмд хэрэгтэй, хөгжлийг чиглүүлэгч болгон бэлтгэн гаргадаг цорын ганц сургууль гэж би ам бардам хэлмээр байна. Би АНУ-д суралцаад, мундаг, чадварлаг боловсон хүчин болж төгсөөд, Рояальдаа багшлахаар очноо.

БИД НАРЫГ ХӨТЛӨХ ГҮҮР НЬ ТА НАР МИНЬ ЮМ ШҮҮ

SUPER STUDENT 2 реалити шоуны

шилдэг 25 оролцогчийн нэг,

БНСУ- ын Чаньвоны Их сургуульд 100%

тэтгэлгээр суралцаж байгаа,

РОУДС-ийн оюутан Х.АРИУНТУНГАЛАГ

 

/ Changwon National University , Gyeongnam хот /

 

Намайг Ариунтунгалаг гэдэг. Би РОУДС-н оюутан . Би өөрийгөө азтай оюутан гэж боддог. Энэ сургуулийнхаа оюутан гэдэг нэр, үүрэг хариуцлагыг хүлээж байгаадаа баяртай байдаг. Манай сургууль сайхан орчин, улс орон бүрээс ирсэн ухаалаг шилдэг багш нартай бөгөөд бүх хичээл нь англи хэл дээр ордог нь бидэнд маш их давуу тал болж өгдөг. Энэ нь оюутан залуус бидний хувьд маш том боломж юм. Манай сургуулийн захирал маань залуу, ухаалаг удирдагч болохоороо бүгдийг үргэлж зөв чиглүүлж удирдан залж байдаг. Биднийг маш их сурах боломжоор хангаж өгдөг. Мөн шинэ шинэлэг систем , шинэ шатанд хүргэхийн тулд үргэлж эрмэлзэж байдаг, оюутан бидний хайртай багш юм. Үүний нэг жишээ бол SUPER STUDENT SHOW –г санаачилсан явдал. Энэ show нь оюутан залуус бидэнд мэдлэг чадвар, авьяас билэг, өөрийгөө нээхэд тусладагаараа онцлогтой бөгөөд SUPER STUDENT болоход тусладаг жинхэнэ шоу юм. Мэдээж, хүссэн улсдаа 100% тэтгэлгээр суралцана гэдэг бол маш хэцүү . Надад энэ том боломжийг олгож өгсөнд би их баяртай байдаг. Одоогоор би БНСУ-д Changwon National University -д 100% тэтгэлгээр суралцаж байна. Энд сурахад минь РОУДС-д сурсан бүх зүйл маань, бас SUPER STUDENT шоунаас олж авсан мэдлэг минь маш их тус болж байна. Тийм болохоор сургуулийн багш ажилчиддаа үнэхээр их баярлаж байна. Бид нарыг хөтлөх гүүр нь та нар минь юм шүү. Маш их баярлалаа. Бид Рояальдаа хайртай.

МОНГОЛЫН ЧУХАЛ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭН БОЛНО ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ.

 

РОУДС-ийн 1-р курсын оюутан,

Оюутны зөвлөлийн гишүүн ШИЙЛЭГ

Би Рояаль Олон Улсын дээд сургуулийн Ашигт малтмал баяжуулалтын технологийн 1-р курсын оюутан. Манай ангийн онцлог бол 4 жилийн хугацаанд англи хэл судлан суралцаж, англи хэлтэй мэргэжилтэн болон төгсөх юм.

Хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа асуудлуудад бодит шийдвэр олоход инженер хүний гол зорилго оршдог гэж би боддог.

Монгол Улсын хувьд хөгжлийн гарц уул уурхайтай, тэр дундаа нүүрсний бүтээгдэхүүний экспорттой шууд холбоотой учраас миний суралцаж байгаа мэргэжил болох “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” бол эх орны маань баялаг бүтээх амин чухал дэд бүтэц бөгөөд энэ чухал салбарын мэргэжилтэн болно гэдгээрээ маш их бахархдаг. Рояаль сургуулийн багш нар оюутнууд бидэнтэй дотно харилцдаг явдалд би үргэлж баярлаж явдаг юм.