Наймдугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатсан хэрэг гарсан. Дүрэлзсэн галаас найман дүүгээ аварсан 9 настай Н.Азжаргал охин 40 хувийн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр өнөөдөр  "Мөнгөн гүүр" эмнэлгээс гарлаа.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр 14.00 цагт Кемпинский зочид буудалд хэвлэлийн хурал хийж, бяцхан охиныг МЗХ-ны "Эр зоригийн алдар" тэмдгээр шагнав.

Дашрамд дуулгахад Н.Азжаргал охиныг ээж дүү нарынх нь хамт 14 хоног Кемпински Хаан зочид буудалд байрлуулж хооллож, хувцаслахаар болсоноо дуулгалаа.

 

Х.Даваа