МЗХ - оос санаачлан хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг иргэд, залуус дэмжиж байгаад талархалтай байгаа боловч Төр засаг болон Нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажлууд удаашралтай байгаатай холбогдуулж, дахин дахин сануулах, дахин дахин анхааруулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.

Унадаг дугуйтай зорчигчид замын хөдөлгөөнд зохих ёсны дүрэм журмыг дагаж мөрдөж оролцох шаардлагатай байна. Мөн явган зам дагуух брожурыг улаанаар будав. Хүүхдийн тэрэгтэй эцэг эхчүүд, тэргэнцэртэй хүмүүс, дугуй унаж сурж буй хүмүүст налуулаагүй брожур нь зорчих хөдөлгөөнд "Улаан гэрэл" шиг садаа болдог гэв. Тиймээс явган зам дагуух брожуруудыг улаан өнгөөр буджээ.  Энэ бүгдийг анхааран ажиллахыг холбогдох газруудад уриалж байна хэмээн дугуйн замгүй байгаагаа ийн эсэргүүцэв.

Х.Даваа