Энэ жил нийслэлийн гудамжинд 1000 сандал байрлуулжээ
2014/08/26
Нийслэлийн 375 жилийг ойг угтан хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 350 сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг сандал байрлууллсан байна. Ингэхдээ үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж, үйлдвэрлэх боломжтой төрлөөс нь хамаарч 400 шахам сандлыг дотоодын үйлдвэр эрхлэгчдээс худалдан авчээ. Эдгээр сандлуудыг байрлуулахдаа гудамж бүрийн онцлогт тохируулан хогийн савтай нь хамт тавьж, ил задгай хог хаяхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг зорьсон аж. Жуулчны гудамж, Их тойруу, Бага тойруу, Чингисийн талбай, Ард Аюушийн гудамж гэх мэт хотын төвийн зам дагуу түшлэгтэй, түшлэггүй, арлан, хог хаягдлаар хийсэн, гэрэлтдэг гэх мэт 8 төрлийн сандлыг байршуулсан байна.