Мэргэжлийн Засгийн газар байгуулах “Давхар дээл” тайлуулах хоёр адилхан санал уу? “
2014/08/30
Манай нэрт нийтлэлч Баабар “Мэргэжлийн Засгийн газар байгуулах” саналыг нийтлэлээрээ дамжуулан илэрхийлжээ. УИХ-ын гишүүнийг Засгийн газарт сайдаар томилдгийг зогсооё гэсэн санаа юм байна. Дандаа мэргэжлийн хүнийг л сайд болгоё. Эдийн засгийн хөгжлийн сайдаар эдийн засагч хүн байя. Гэхдээ Гавьяат эдийн засагч “Фортун” сайд л биш бол өөр хэн ч байсан яахав гэжээ. Өнгөрсөн хавар УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийнхэн Засгийн газрын “давхар дээлтэй” 17 сайдыг дан дээлтэй болгох гээд дийлээгүй. ҮХАА-н сайд Х.Баттулга л ганцаараа татгалзсан. Оронд нь давхар дээлтэй сайд томилогдсон. Нийтлэлч Баабарын Мэргэжлийн Засгийн газар байгуулах санал “Давхар дээлгүй” сайдтай байх саналтай хоршиж байгаа мэт харагдана. Намрын чуулган эхлэнгүүт сөрөг хүчнийхэн “Мэргэжлийн Засгийн газар байгуулъя” гэсэн санал гаргаад зүтгэх сэдлийг өгсөн байж ч мэдэх юм. Энэ намрын улстөр халуухан эхэлж мэдэх нь. Шинэчлэлийн Засгийн газарт эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” гэж хөтөлбөр гэж бий. Засгийн газрыг баллаж ч мэдэх, аварч ч болох хөтөлбөр л дөө. Энэ долоо хоногт УИХ дахь намуудын бүлэгт хүргүүлнэ. АН-ын бүлэг, Шударга ёс эвслийн бүлэг “сайн” дүн тавих байх гэсэн таамаг бий. Харин МАН-ын бүлэг тийм ч сайн үнэлгээ өгөхгүй л болов уу. Дээр нь, мэргэжлийн Засгийн газар байгуулъя гэсэн санал нэмэгдэж мэдэх нь ээ.
www.times.mn
Зочин · 2014/09/02
iim sanaag baabar gej mongolchuudiin hamgiin durgui hujaa gargasan n haramsaltai.gehdee umnu n uur humuus helj l baisan daa
Зочин · 2014/09/01
Яамдыг мэргэжлийн дипломтойгоос гадна мэргэшсэн албан хаагч толгойлох нь чухал гэдгийг энэ өнгөрсөн АРДЧИЛАЛ гэдэг нэрийн доор увайгүй байсан байдал нотоллоо доо.
Зочин · 2014/09/01
Хэрэвээ эх орон иргэдээ боддог бол үнэхээр чухал санаачилга байна. Харж бай я
Zorig · 2014/09/01
Manaihan shig ulsuudad yag taarah huwilbar Harin uls toroos hol songuulid orsoldohgui hun tawina gej Baabar ah helsen shu
Зочин · 2014/09/01
Mash uhaantai sanal bailaa.
Зочин · 2014/08/31
Harin tegmeer vum a.Ardchilal geheer bagsh hun emnelgiin darga,emch hun batlan hamga****iin darga,tsergiin darga bolobsroliin darga hiij bolohgui bizdee.Lambaagaar mes zasal hilgeed uz dee