Ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэнд өртжээ
2013/05/05
Чингэлтэй дүүрэгийн арван нэгэн жилийн ... дугаар сургуулийн гурван сурагч ахуйн хэрэглээний хий үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарчээ. Хэрэг өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 1-нд гарсан бөгөөд Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны нутагт автомашины цонх хагарсан тухай дуудлагаар цагдаа, онцгой байдлын албаныхан очжээ. Хэргийн газарт очиход "Тоёото марк-II" загварын автомашины салхины шил, бусад цонх харагсан, дотор нь 16 настай М, Б, 13 настай Б нар мансуурсан байдалтай байжээ. Уг автомашин нь М-ын нагац ах М гэх залуугийн унаа аж. Машин орчмоос цагдаагийн байгууллагынхан ахуйн хэрэглээний хийн баллон олж эд мөрийн баримтаар хураан авсан ба уг гурван хүүхэд хий үнэрлэж байтал дэлбэрч, бид түлэгдсэн хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.