Монголын Залуучуудын Холбооноос 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Хариу Нэхээгүй Тус” аян энэ жил хоёр том үйл ажиллагааг зохион байгуулан тусламжийн гараа сунгажээ. 

Энэхүү аян залуучуудын өөрсдийн санаачилан эхлүүлсэн ажил бөгөөд амьдралын түвшин доогуур бяцхан дүү нартаа туслах зорилготой юм.

Сэлэнгэ аймгийн Сүх­баатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэ­лэнгэ голын бэлчрээр гол гаталж явсан найман хүн осолдож, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саран­чимэг гэдэг эмэгтэйг аварч чадалгүй харамсалтайгаар алдсаныг та бүхэн санаж байгаа байх.

Тэгвэл өнжирч хоцорсон бүсгүйн хүүхдүүд болох У.Ууганбаатар, У.Батсүх нарыг МЗХ эргэж очиж, бага ангиа төгсөх хүртэл нь 5 жилийн турш хичээлийн хэрэгслэлээр бүрэн хангахаар болсон бөгөөд 9-р сарын 1-ний өдөр хичээлийн бүрэн хэрэгслийг нь гардуулж өглөө.

Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат, сайхан сэтгэлд олон ах эгч нар нь хандивласан бөгөөд бид бүхний итгэлийг үнэлж онц сурч том болоод бусдад туслаж байгаарай гэсэн захиасын хамт дамжууллаа.  “Хариу нэхээгүй тус” аян цаашид үргэлжилж тусламж хэрэгтэй мянга мянган хүүхдүүдийг баярлуулаасай гэдгийг У.Ууганбаатар, У.Батсүх маань хэлээд дараагийн тусламж хэрэгтэй хүүхдүүд рүү нь үдсэн юм.