Барилгын компаниудын хийдэг нэг төрлийн луйвар
2014/09/16
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуульд оршин суугчид хурлаа хийж СӨХ- байгуулах эрхийг олгосон байдаг.
Гэвч барилгын зарим компаниуд ашиглалтад оруулсан орон сууцны СӨХ-ийг өөрсдийн хүмүүсээр бүрдүүлж оршин суугчдыг "шулах" явдал гарсаар байна.
Үүний нэг жишээ нь “Нарны хороолол” орон сууцны хотхон юм. Уг хотхоны оршин суугчид эрх ашиг нь зөрчигдөж байгааг хэлж, дээрх хууль бус үйлдлийг эсэргүүцэж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу СӨХ байгуулахаар нэгдэцгээсэн байна.
Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол” хотхон энэ оны I улиралд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар есөн байранд нийт 1000 гаруй өрх амьдарч байна. Айлуудыг шинэ байрандаа ороход аль хэдийн СӨХ нь байгуулагдчихсан байсан бөгөөд м2-аасаа хамаараад 26 000 - 40 000 төгрөгийн төлбөрийг “Нарны сайхан хороолол” хэмээх СӨХ- д сар бүр төлсөөр иржээ. Үүнээс гадна 20 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан авто машины зогсоол дээрээ сар бүр 30 000 төгрөгийн ашиглалтын төлбөр төлж байгааг оршин суугчид эсэргүүцэж үндэслэлгүй тогтоосон өндөр тарифыг багасгах, СӨХ-ны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд оршин суугчдын төлөөллийг оролцуулах, СӨХ-ны санхүүг ил тод байлгахыг нэг бус удаа шаардсан ч тус СӨХ хүлээж аваагүй ажээ.
Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол оршин суугчдын 70-аас доошгүй хувь нь худалдан авсан байрандаа нүүн орсон цагт оршин суугчдын хурал зарлаж СӨХ байгуулдаг журамтай. Тэгтэл “Хурд” групптэй холбоотой хэсэг бүлэг хүмүүс “Нарны сайхан хороолол” хэмээх СӨХ-г оршин суугчдаас санал авалгүйгээр байгуулсныг суугчид эсэргүүцэж байна.
Энэ талаар Нарны хороолол хотхоны оршин суугч И. Бямбажав:
“Нарны сайхан хороолол” гэх энэ хууль бус СӨХ-г эсэргүүцээд нийт оршин суугчдын 63 хувь буюу 740 хүн гарын үсгээ зураад байна. Оршин суугчдын хурдыг 5-р сарын 18-ны өдөр хийж, 6-р сарын 2-ны өдөр бичиг баримтаа бүрдүүлсэн байгаа. Ингээд 6-р сарын 2-ны өдөр холбогдох газар албан ёсны СӨХ байгуулах бичиг баримтаа өгчихөөд байгаа. Гурван сар орчим хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй байгаа.
“Нарны сайхан хороолол” хэмээх СӨХ–д үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Баянгол дүүргийн дэд бүтцийн хэлтсээс олгоогүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд болж тамга тэмдэг аваагүй атлаа оршин суугчдаас мөнгө нэхэмжилж байгаа нь тухайн байр хорооллын дундын өмчлөлийн хөрөнгийн бүрэн бүтэн байдал цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах гэхээсээ илүүтэй эдийн засгийн ашиг сонирхол давамгайлсан харагдаж байна хэмээн оршин суугчид хэлж байна. Бас нэгэн ноцтой зөрчил нь “Нарны сайхан хороолол” СӨХ нь 2014 оны 2-р сард Баянгол дүүргийн дэд бүтцийн хэлтсээс тусгай зөвшөөрөл хүсэхдээ 500 гаруй оршин суугчдын гарын үсэг бүхий хуудсыг хавсаргасан нь оршин суугчдын гарын үсгийг дуурайлган зурсан гэх хардахад хүргэж байгаа юм. Учир нь 2014оны 2-р сард оршин суугчид байрандаа орох нь битгий хэл тухайн орон сууцны хорооллын есөн байр бүрэн ашиглалтад ороогүй байжээ.
Олон мянган оршин суугчтай хороолол хотхонд барилгын компаний дэргэдэх хэсэг бүлэг хүмүүс “Сууц өмчлөгчийн холбоо” байгуулж эцэст нь иргэдээс хураасан мөнгөө гурван жилийн дараа барилгын баталгаат хугацаа дуусангуут хамаж аваад алга болсон тохиолдол шинэ орон сууцны хороололд хэд хэдэн удаа гарч байсан. Тиймээс иргэд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу СӨХ байгуулалцах үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэдгийг хэрэглэгчийн эрхийг хамгаалдаг байгууллага тайлбарлаж байна.
ШӨХТГ- ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар:
Барилгын компаниуд өөрийн ах дүү, танил хүмүүсээ СӨХ-ны ажилтнаар тавиад, иргэдээс мөнгө хураан авч, хурааж авсан мөнгөө тухайн барилгын компаниас гарах зардлыг гаргаж авч байна. Өөрөөр хэлбэл барилгын засвар үйлчилгээний ажлыг иргэдээс өөрсдөөс нь гаргаж байгаа ийм асуудал байнга гарч байна. Шинэ орон сууцанд орж байгаа иргэд үүнийг анхаарах хэрэгтэй. СӨХ-г ямар хүн ажилуулж байна, албан ёсны бичиг баримттай байна уу? таниас СӨХ байгуулах санал авсан эсэх, СӨХ-ны төлбөрийг иргэд өөрсдөө хуралдаж тогтоогоогүй байхад ашиглалтын зардал гээд м2-аас нь шалтгаалаад үнэ тогтоож байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Хэрвээ таниас асуулгүй СӨХ байгуулан дээр дурьдсан үйл ажиллагааг явуулсан бол хууль бус ажиллагаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцсийн дүндээ хэрэглэгч хохирч байгаа.
“Нарны хороолол” хотхоны оршин суугчид хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу СӨХ-өө байгуулж болдог юм гэсэн жишгийг тогтоохоор ийнхүү нэгдэцгээлээ. Гал голомтоо бадраасан хороололдоо олон жил эвтэй найртай амьдрахыг билэгдэж “Алтан хөршүүд” хэмээх нэрийг оршин суугчид сонгоод байна. Тусгай зөвшөөрөл олгодог холбогдох төрийн байгууллага болох Баянгол дүүргийн дэд бүтцийн хэлтэс хуулийн дагуу оршин суугчдын байгуулж байгаа СӨХ г дэмжих үү хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байгаа СӨХ-г дэмжих үү гэдэг нь энэ сард тодорхой болох байх гэсэн хүлээлт үүсээд байгаа ажээ.
Барилгын компаниуд иргэдийн мэдлэггүйг ашиглан өөрсдийнхөө үүрэх ёстой хариуцлагыг иргэдээр төлүүлж байгаа ийм луйвар сүүлийн үед их гарах болсонг эх сурвалжууд хэлж байна. Хэрвээ оршин суугчид хэл ам гаргахгүй л бол барилгын компанийнхан сайн дураараа иргэдийг шулж ашиг хонжоо олдог буруу тогтолцоотой болох гэж байгаа тул иргэд СӨХ-д хяналт тавих, үйл ажиллагааг нь шүүмжлэх, санал оруулах эрхтэйг мэдэхэд илүүдэхгүй юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Иргэн · 2023/03/25
СӨХ гэдэг нь үүргээ биелүүлдэггүй оршин суугчдаас татвар авагч шиг байдгийг зогсоох хэрэгтэй
b.bayanjargal · 2018/04/23
deerhi asyydal vnen shvv
Зочин · 2015/11/25
СӨХ-ийг зайлуул
Зочин · 2014/09/18
>
Зочин · 2014/09/18
m2 aas mongo avna geh yum hunii amidarch bga gerees yun mongo yamar uchraas awah gej bga yum bol bid hudaldaj awsan ****oos tureeslej bga bish
Зочин · 2014/09/18
СӨХ-н мөнгө.гаражын мөнгөө битгий хугацаанд нь төлөөрөө,Оршин суугчид аа
Зочин · 2014/09/17
Khatan urguu suh tseverlegee jijuuriin mungu gej ailuudaas avchihaad tanaid jijuur ajilluulahgui has neg tseverlesen bolno. Orts bowl tier chigeeree sheets ***hi Samarni *** arhini shil laaz durgui hurmeer
Зочин · 2014/09/17
Khatan urguu suh tseverlegee jijuuriin mungu gej ailuudaas avchihaad tanaid jijuur ajilluulahgui has neg tseverlesen bolno. Orts bowl tier chigeeree sheets ***hi Samarni *** arhini shil laaz durgui hurmeer
Зочин · 2014/09/17
Suh mungu tuluhgui bj boloh u
Suugch · 2014/09/17
Manai narnii horoololiin suukh ch ter oron suutsnii kontorch ter hamgaalaltiin alba ch ter tsahilgaanii tulburch ter buged huuli bus todorhoigui bga yum. Tegeed huuli esoor suukhuu baiguulah heheer bolj ugduggui tuvugtei bgaa. Tsahilgaani tal deer manai horoolliin bulh TPE buyu huchdel buuruulan tugeedeg hesgiig tsahilgaan shugam suljeend odoo boltol huleelgej uguugui bgaa yum. Tsahilgaanii tulburuu odoog hirtel khurd groupiin dansand tu****j bgaa. Ene ne huuli bus orshin suu****diin tulburiig baiguullagiin taripaar bodoh, odooo barigdaj bgaa barilgiin tsahilgaanii tulburiig orshin suu****dad huvaaj tootsoh geh met huuli bus zuil bgaa. Jishee ne manaih 7sard gert hun baigaagui baital tsahilgaanii tulbur ne yag huuchnaaraa garsan baisan. Tulburiin zadargaa eruusuu irdeggui sms r l neg too irdeg geh met uuniig bas ***lguulmaar l bgaa yum setguulchiig ene talaar bas lavlaj uguusei gej husej bna. Kontor ne bas tooluuriin zaalt baagui baij tulburuu gargatsan baidag geh met
Зочин · 2014/09/17
Баярлалаа оршин суугчид нэгдэж сөх байгуулах боломж хуулиар олгогдсон эрхээ эдлэцгээгээрэй
Зочин · 2014/09/17
Nogoon tugul bol arai l denduu sohiihon daam gartsan gazar blee dee
Зочин · 2014/09/17
Manaih nogoon tuguld nodnin jil ashiglaltand orhod n orson,Soh gangar ord n yu n medegdku ****an mungu awdag bas ***lguulmaar bn,zaswarin mungu gj shine bairand sar bur 10g oor yu yu niih n medegdku ****an mungu tatna,sarda mungui n uguhgui bol 25nd tog usii n taslaad haychine,humuusin tsalin heze buudag bile dee,25nd buuna yag ter udru tulku l bol nirai ***edte owchte zowlontoi hun bhad ch munguu tuluugui bol tog usgui bh n ter
Зочин · 2014/09/17
suhiig buulgaj kontort n hariucuulii
Зочин · 2014/09/17
arig town geh bairiig bas l ***lguulmaar bna. 13ond ashiglaltand orongut ni hudaldan avch orson, tgl ail burees sar bolgon 18200g,avch bna. shine bairand zaswar uilchilgee hne gd l, hsen ch yumgui bj ail burees neheed l bhiig yana. bas talbain zuruu ih garch bgaa. 72mkv gj zarsan bair ni 60bnashudee, inged irgediig shulj bna
Зочин · 2014/09/17
Хурп групп больёоооооо том компани байж нэр ээ бодохгүй захирлууд нь ичиж үхээсэй
Зочин · 2014/09/17
ene asyydliig yaaraltai shiideh heregtei bna. mash ih olon asyydal araasaa dagyylsan bgaa shvv
Зочин · 2014/09/17
яг зөв
Зочин · 2014/09/17
Энэ асуудлаар 2010 оноос хойш ашиглалтанд орсон нийт байруудад шалгалт хийж цэгцлэх асуудлыг бариад авбал их юм гарна даа.Наанадаж оршин суугчдын эрх ашиг ц******илбал татварын их хэмжээний орлогоо нуун дарагдуулсан эрүүгийн гэмт хэрэг гээд...
Зочин · 2014/09/17
het neg talaas ni ta**** medeelel uguh zorilgoor bichjee. orshin suu****d uursduu suh uu baiguulah erhtei. ene bol huuliar olgogdson erh ni hezee ch gesen suh uu uurchilj bolno buren bolomjtoi. nuguu talaas barilgiin kompani ali boloh hurdan orshin suu****dad huleelgej uguhiig hicheedeg. gevch barilga ashiglaltand oroh ue orshin suu****d buren nuuj ireegui ued *** tseverlegee tasaldah, hulgai deerem garah, umch hurungu suideh geed mash olon ersdel tulgardag. iimd ene buhniig gargahguin tuld yaraltai suh baiguulj ts****diin ashiglalt, haruul hamgaalaltiig togtvorjuulah ****rdlaga tulgardag. iimees uund barilgiin kompaniig buruutgaad baih ****rdlaga bhgui bolov uu? tulbur undur avaad bgaa bol huraldaad uurchilj bolno. orshin suu****diin l shiideh asuudal.
Зочин · 2014/09/17
хүмүүсийн анзаарч хардаггүй зөв асуудал хөндөж бичсэн сэтгүүлч танд баярлалаа.Ц******ид ард түмний дунд өөрсдөө ч анзаардаггүй асуудалууд их байгаа байх тийм асуудлуудыг хөндөж бичиж байгаарай.Таны ажилд амжилт хүсье
Зочин · 2014/09/17
Макс өргөө компани энэ талаар мэрэгжсэн байх шүү .Шинэ дээр нь 3 жил орчим ашиглаж ашиглчихаад 10 машинаар тогтоож улсын комисс хүлээж авсан гаражын зогсоолыг дур мэдэн 2-3 зогсоол нэмж зараад мөнгийг нь авна нэгзогсоол дээр 22000 төгрөг бас дээрх шиг нэмж аваад оршин суугчдад тайлан тавьж байгуулсан СӨХ-д мөнгө үлдээхгүй байх юм
Зочин · 2014/09/17
Гангар орд гэж СӨХ байнаа. Бас л дээрхийн адил байгуулагдсан. Мөн адил оршин суугчидийг шуулж байгаа гэж бодож байна.
Зочин · 2014/09/17
сөх- ийг татан буулгаж конторуудад өгөх хэрэгтэй .тэд бол луйварчид залилан мэхлэгчид болсон шүү дээ
Зочин · 2014/09/17
энэ ёстой үнэн юм бичжээ. Одоо орон сууцанд орлоо гэхэд ашиглалтын зардлаас гадна СӨХ гэж том төлбөр гардаг гэдгийг хүмүүс мэддэггүй л байхгүй юу даа