“Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?” 7-дахь удаагийн уралдааны бүртгэл эхэллээ
2014/09/17
Монгол улсын хүн амын хэт таргалалт, түүнтэй холбоотой үүсэж буй аливаа өвчин эмгэг, нийгмийн харилцааны бэрхшээлийг шийдэхэд тус нэмэр болж, Хүн амын нас баралтын дийлэнх хувь нь зүрх судасны өвчлөл болоод байгаа билээ. Энэхүү эмгэнэлт байдлыг багасгах, Халдварт бус өвчлөлийн тархалтыг багасгах, урьдчилан сэргийлэх, Таргалалт, хөдөлгөөний дутагдалаас болж Монгол хүний дундаж наслалт богиносож байгаа байдлыг таслан зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага бол "Голден жим" фитнес клуб.
Тус клубын зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж олон тэмцээн, уралдааныг иргэдийн дунд зохион байгуулдаг юм. Үүний нэг нь "Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" уралдаан. Илүүдэл жинтэйгээ шантрах тэмцсэн оролцогчдоо суудлын "автомашин" бэлэглэдэг гэдгийг та бүхэн андахгүй мэдэх биз ээ.
"Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" 7-дахь удаагийн уралдааны бүртгэл эхэлжээ. Бүртгэл илүүдэл жинтэйгээ эрүүл аргаар тэмцэж, зөв бие галбиртай болохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй.
Уралдааны бүртгэл Аравдугаар сарын 4-нийг дуустал явагдана. Энэ удаагийн уралдаанд оролцогчийн тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй гэдгийг сануулья.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 7777-0099, 9991-1959, 8801-0755, 8811-3575 дугаарын утаснаас лавлах боломжтой.
Хаяг: СБД "Тусгаар тогтнолын ордон" 4 давхарт "Голден жим" фитнес клуб.