60 нас хүрсэн Ганбууш буюу Н.Ган-Од хэдхэн сарын өмнө өөрийгөө төгс эмэгтэй болсноо дуулгасан билээ. Монголд 60 насны босгыг хол давсан эмэгтэйгээс гарамгүй зоригийг гаргасан бүсгүй гээд хэлчихэд буруутахгүй. Тэрбээр өөрийгөө эмэгтэй болох хүсэл мөрөөдлөө биелүүлж чадлаа гэдгээ хэлсэн.

Солонгос улсын "Wonjin beauty medical group"–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгаран дөрвөн төрлийн хагалгаа хийлгэсэн билээ. Түүний нүүрэнд илэрсэн хөгшрөлтийн эсрэг болох унжсан арьсыг нь татсан аж. Мөн бага зэрэг далийсан хамрыг засангаа илүү эмэгтэйлэг болгож өөрчлөсөн байна. Хамгийн сүүлд нь нүүрний хонхойж орсон хэсгүүдэд өөрийнх нь өөхнөөс авч, өөх суулган залуу харагдуулах болно гэж хагалгааны өмнө Вонжин эмч хэлж байснаараа хагалгаануудыг хийж түүнийг илүү эмэгтэйлэг болгосон гэдэг. 

Н.Ган-Од 18-28 насны  100-аад орны 300-аад охидуудтай өрсөлдөж "Фото топ" модель болсон. Эхний 6-т шалгаран үлдэж Вонжин эмнэлгийн нүүр царайгаар тодорч тэндээ нэг хэсэг шөнийн клубт ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Харин саяхан Н.Ган-Од мэс заслын дараах эмчилгээг хийлгэх мөн гам барилт, сэргээн засах, нөхөн төлжүүлэх эмчилгээнүүдийг хийлгэхээр Амин-Эрдэнэ эмнэлэгт хэвтжээ. Түүнийг тус эмнэлэг нь сарын хугацаатай үнэ төлбөргүй хэвтүүлэн сувилж байгаа юм байна. 

 

Д.Ана