“Матрикс”-ынхан үйлчлүүлэгчээ гомдоосон уу
2014/09/30
Монголд шилдэг нь гэгддэг “Mатрикс” салоны талаар таагүй мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөд гарч эхэллээ. Тус салоныхон үйлчлүүлэгчээ гомдоож, сэтгэл санаа болон эд материалын хохиролд унагачихаад уучлал гуйхыг ч хүсээгүй аж.
Хэдийгээр монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, хувийн хэвшлийн нуруун дээр ачааны ихэнх нь ногдож байна гэдэг ч нөгөө хэд нь монополь нэрээр энэ мэт асуудал үүсгэх нь бий. Тэдний хувьд хэрэглэгч хүсээд, мөнгөө төлөөд үйлчлүүлсэн, бид мөнгөө авсан түүнээс цаашхи нь бидэнд огт падлийгүй гэх байдлаар асуудалд ханддаг нь “Матрикс”-ын үйлдлээс тодорхой харагдана.
Тодруулбал, С.Учрал хэмээх үйлчлүүлэгч есдүгээр сарын 2-ны өдөр тус салоноор үйлчлүүлсэн бөгөөд энэ үеэрээ үсчинд нь зураг үзүүлж, яг ийм байдлаар засаад өгөөч гэсэн байна. Гэтэл үсчин үсийг нь өөрийнх нь хэлснээс тэс өөр зассан бөгөөд үйлчилгээний хөлс гэж 99000 төгрөг нэхжээ. Тухайн үед үйлчлүүлэгч охинтойгоо хамт явсан болохоор элдэв хэл ам хийж чадалгүй мөнгийг нь өгөөд гарснаа цахим хуудаснаа бичсэн байна. Тухайлбал, тэрбээр “Матрикст маш их гомдсон... Өчигдөр “Матрикс” орж үсээ янзлуулсан. Нэг ижил тайралттай хэд хэдэн зураг харуулсан. Мастер үсчин гэсэн. Тайрч эхэлсэн. Би ямар их итгэлтэй байсан гээч. Үзүүрийг нь долгионтой болгоно гээд хими хийсэн ч ороогүй. Юун долгиотох, овойж арзайсан юм болсон. Одоо хүнтэй уулзах нь битгий хэл, өөрийгөө толинд хараад айж байна. 99000 төгрөг төлсөн гээд бод доо. Муурч унах дөхсөн, даанч хүүхдээ тэвэрчихсэн дээр нь маш их гомдсон болохоор чанга дуугарч чадаагүй. Яадаг юм билээ. Тайрсаар байгаад 3 см хүрэхээргүй болгочихсон” хэмээн бичсэн юм.
Мэдээж энэ тохиолдолд хүмүүс тэднийхийг сонгоод үйлчлүүлсэн хүний буруу гэх байх. Гэвч хэрэглэгч бид үйлчилгээ авсныхаа үр дүнд сэтгэл хангалуун, инээмсэглээд тухайн газраас гарах ёстой. Бүр байг гэхэд “Хэрэглэгч хаан” гэгддэг нөгөөх алдартай зүйрлэл үйлчилгээний байгууллагад нэвтэрсэн гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд хэрэглэгч гомдлоо гаргах нь зүйтэй. Учир нь хэн ч багагүй мөнгө төлчихөөд өөрийгөө муухай харагдуулахыг хүсэхгүй. Тиймдээ ч дээрх үйлчлүүлэгч энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичиж. Үүний дараа тус салоноор үйлчлүүлээд сэтгэл дундуур үлдсэн олон хүн нэгдэж сэтгэгдэл бичиж, өөрсдийн асуудлаа хуваалцсан байна. Ингэснээр үйлчлүүлэгч албан ёсоор гомдлоо бичээд, өөрийн цахим хуудсанд хандсан 300-гаад хүмүүсийн сэтгэгдэл болон 99000 төгрөг төлсөн баримтыг хавсарган захиралтай нь уулзсан аж.
Гэвч захирал нь түүний бичсэн гомдол, хавсаргасан материал зэргийг харахыг ч хүсээгүйгээр барахгүй, албан шаардлага дээр нь өөрийн гараар “Уучлаарай хүлээн авах боломжгүй” гэж бичээд буцааж өгчээ. Магадгүй хүлээж авах боломжгүй байсан ч үйлчлүүлэгч албан ёсоор гомдол гаргаад орж байхад түүн дээр нь “Хүлээж авахгүй” гэж бичээд буцааж өгч байгаа нь байгууллага удирдаж яваа хүний хувьд хэр зохимжтой бол. Бид энэ талаар тодруулахаар “Матрикс” салонд хандсан ч “Манайд тийм гомдол ирээгүй. Тэр талаар мэдэхгүй, захирал байхгүй” гэх хариултыг өгсөн юм.
Тэгвэл үйлчлүүлэгч “Матрикс”-т гомдол гаргасан талаараа “Матрикст гомдсон-2” цахим хуудаснаа бичихдээ “Матрикст гомдсон постыг санаж байгаа байх. Хэлсэн, төлөвлөснийхөө дагуу “албан ёсоор шаардлага” хүргүүлсэн боловч бичиг үсгийн боловсрол тааруу захирал ийм хариу өглөө. /Зураг дээр балаар хариу бичсэн байдал. Албан бичиг буюу шаардлага өргөдөл гэх мэтэд ингэж хариулдаг байгууллагын захирал гэж байдаг л юм байна/ хэмээн гайхширсан байна.
Уг нь хэрэглэгч тус газрынхныг өөрийнх нь гоо сайханд халдсанаа хүлээн зөвшөөрч, сэтгэл санаа болон эд материалын хохирлоо төлүүлэн, уучлал гуйлгахыг хүссэн. Гэсэн хэдий ч үйлчилгээний байгууллага ийнхүү үйлчлүүлэгчтэйгээ бүдүүлэг харьцаж, өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй аж. Ямартай ч “Монголдоо номер нэг” гэж өөрсдийгөө рекламддаг “Матрикс”-ынханд үйлчлүүлэгчийн гомдол огт хамаагүй бололтой.
П.ТУУЛ
Зочин · 2014/10/02
heterhii unetei goe za***gui
Зочин · 2014/10/01
Tegeed ch gutalchin uschin 2 urgelj l hamt bsan uudulluu yu medeh ch uguin bna matrixd bitgii orj useeree togluulaarai
Зочин · 2014/10/01
Hunees uuchlalt guih chadvar setgelgui bas nyalh huuhedteige orson bnashde uhamsargui malnuud uhsniih ni master uschid bdagiin bugd arhichin (zaisangiin orgil salbariihan ni )minii medehiin l
Зочин · 2014/10/01
Hichneen songolt blaa ch gesen mungutei munguguin hamaatai asuudal bish shuu dee hunii goo shnd shuud haldaj heregle****in erh ashgiig hohirooj bgaag l yriad bna ter Bachka gej erguu yumnii bichijaagaagee arai ch dee bidnii ueiihen chin uneheer bichig usgiin bolovsrol saitai bsanda araichde uneheer uruvdultei yumaa
Зочин · 2014/10/01
, honinii noos hyrgaad yvj bhda taarsan. Hunii us zasaj bj murundu utsa havchuulchaad hamaagui haichilj ugnu du. Gehde bas bugd tiim bishee sain uschinguud bas zundu bn. Erun bol tsalinjij ajildag ajilchid golduu tiimerhu bdg ym shig sanagdsan. Setgelgui.
Зочин · 2014/10/01
Bi ch gesen 2 jiliin omno zaisangin salbart n zugeer l engiin tairalt xiilgesenchn buur aimshigtai bolgood xaychxsan daxij estoi xezee ch oroxoo bolison matrixsas xiamdxan uschind orxood boon uutei tairsan bsan estoi nernees ts****gui
Зочин · 2014/10/01
Би бас 9 сарын эхээр мастер үсчин гэж үүдний дэргэд байсан залуухан хүүхнээр үсээ засуулахдаа зураг үзүүлээд ингэж засаад өгөөч гэсэн. тэгсэн хүнтэй юм ярьж ангалзаж байгаад зүгээр л дороос нь тэгшхэн тайраад хаячихсан шд. Миний уур хүрсэн ч гэсэн юм хэлээгүй гараад явсан. Одоо бодоод байхад бас хохирон юм байна шүү. Би дотроо дахиж хэзээ ч энд орж ирэхгүй л гэж бодоод гарсан даа.
Зочин · 2014/10/01
songolt l byryy bshdee
Зочин · 2014/10/01
songolt l byryy bshdee
Зочин · 2014/10/01
Sfhal hudlaa garuud ymarch chadwar bhgui nernees ch****gui
Зочин · 2014/10/01
Za da barag uurtuu gomd gedeg vg vnen shde..zaawal ter od moduudaa duuraih vhsenee hiij tiim gazar ordiin ta hen negnii tanil bish od bish bol ted nar tegjil handan ta nar uursduusuu bolj bgan vhsen neg muu himi hiih.n tuld 99.g tulj bdag zawharsan bayn hvn be..gol ajildaa sain hvnd setgeleeree handdag hvnii vsiig ***n bolgood ugdug hvmvvs ter zahin fodwold chin bgad bna tegeh vv muusain baychuud negnee duuraij daldganah.r tegdiin xoxi.chin shde uur yu gehew
Зочин · 2014/10/01
ali ch ornii budagch bai himi ch bai etssiin etsest adilhan hiilgeed hun daraa ni yaj archilahaas ***ltgaaldag ENE bol MATRIXsiin uschid saindaa bish uilchluulsen tomchuud ni dawraasan tuunees buh uilchilgeen yalgaagui
Зочин · 2014/10/01
yu we yamar ene chin haa yawnaa matrix geheeree arai ilbechin shig bolchihdiimuu bolio zahiin uschneesch door yumnuud
Зочин · 2014/10/01
Матрикс яг ийм юм байна лээ, тэнгэрт хадсан үнэтэй, тэгсэн мөртлөө чанар ******, ноднин яг өдийд 300 гаруй мянган төгрөгөөр тайруулж, будуулж, хими хийлгэсэн, сар орчмын дараагаас туг тугаараа унаж эхэлсэн, одоо ч уналт гүйцэд зогсоогүй унасаар л байгаа, маш хүнд гэмтсэн бололтой байгаа, түүнээс хойш үнэтэй салон руу зүглэхээ больсон
Зочин · 2014/10/01
салон гэж их маяглахаар тэгж байгаа юм өөрөө үсээ янзлаад явж чадахгүй бол өөртөө гом доо