Японы мэргэжпийн сүмогийн есдүгээр сарын Аки башё өнгөрсөн ням гаригт өндөрлөлөө. Аки башёд Хакухо М.Даваажаргал түрүүлж 31 дэх түрүү авч, Японы домогт аварга Чиёнофүжитэй эн зэрэгцэн Монголын ард түмнийг баярлуулсан юм. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт эх орондоо ирсэн бөгөөд энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Мэргэжлийн сүмогийн Аки башёд урамтай сайхан барилдаж 31 дэх түрүүгээ авсанд баяр хүргэе. Тухайн үеийнхээ мэдрэмжээс манай сонины уншигчидтай хуваалцана уу?

-Баярлалаа. Юуны өмне Монголынхоо ард түмэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн үеэр сонирхолтой барилдаан олон болсон. Шинэ залуу бөхчүүд хүчтэй, хурдтай, урамтай барилдааныг үзүүллээ.

Башёг дуусгаад шууд эх орондоо ирсэн. Ер нь бол хувийн ажлаар ирээд байна. “Чингис хаан" олон улсын нисэх буудал буухад сэтгэлд нэг л дотно, хэдий цас орчихсон жиндүү ч халуун дулаан санагдлаа.

Башё өндөрлөж 31 дэх түрүүг аваад зогсч байхдаа нутаг ус, ээж аавдаа хамгийн их баярлаж, бахархах сэтгэл төрж байсан. Миний энэ амжилт намайг дэмжиж, урам зориг хайрладаг тэр хүмүүсийн гавьяа.

Мөн Японы домогт аварга Чийнофүжитэй эн зэрэгцэн ирсэндээ баяртай байна. Цаашдаа улам их хичээл зүтгэл гаргаж, найз нөхөд, гэр бүл, аав ээж, ах дүү хамаатан садан, сүмо сонирхогчдын чин сэтгэлийг хүндэлж, итгэлийг нь алдахгүй юмсан гэсэн бодол төрж байлаа.

-Аки башёгийн сүүлийн барилдаанд Какүрюү М.Анандтай оноолт таарч нэлээд өрсөлдөөнтэй барилдаж аварга болсон. Нутгийн бөхтэй дэвжээн дээр таарахад ямар сэтгэл төрж байв?

-Энэ барилдаан миний хувьд нэлээд хариуцлагатай барилдаан байсан. Учир нь 31    дэх түрүү авахад ойртсон, мөн нутгийн чадварлаг бөхтэй барилдсан. Тэр үед бие болон сэтгэлийн асар бэлтгэл, тэвчээр, чадвар шаардсан барилдаан гаргах хэрэгтэй юм гэсэн бодол төрж, барилдаж ялалт байгууллаа. Монгол хүүхэд бүр ноцолдож байж бөх болдог.

Бид ч тэдний адил хүүхэд байхдаа барилдаж өссөн болохоор төрөлхийн барилдах ур дүй, чадвар багаасаа сууж өгсөн. Ийм хоёр хүн таарч барилдана гэдэг хэн хэн нь бодолтой, хариуцлагатай барилдах шаардлагатай болсон.

-Та барилдааныхаа өмнө их тайван харагддаг. Харин дэвжээн дээр гарахдаа хурц, дайчин барилдаан гаргаж өрсөлдөгчөө ялдаг. Ер нь таны барилдааныг тааварлах аргагүй байдаг л даа?

-Бөх хүн, тамирчин хүн тэмцээний өмнө баярлаж сэтгэл хөдлөлөө ил гаргах нь ховор л доо. Тэгэх ч ёстой. Бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэл санааны байдал барилдаанд их нөлөөлдөг. Энэ хоёр зүйл харилцан биө биенээсээ хамааралтай.

Түүнээс бэлтгэл сайн хийлээ гээд аварга болчихгүй. Сэтгэл, санаагаа бэлдээд бэлтгэл сургуулилтаа орхигдуулж бас болохгүй. Энэ хоёрыг харилцан адил хэмжээнд авч явж байж сая амжилт гаргадаг.

Миний хувьд барилдааны өмнөх сэтгэл зүй маш чухал үүрэгтэй. Өрсөлдөгч бөхийнхөө барилдааныг судалж, монголчуудын хэлдгээр уран мэх хийж даваа авах тэр мөчид л хамгийн сайхан мэдрэмж төрдөг. Даваа болгонд тийм мэдрэмж төрөхгүй.

-Монголчууд төдийгүй сүмо сонирхогчид таны 32 дахь түрүүг хүлээж байна?

-Энэ жилийн сүүлийн башё арваннэгдүгээр сард эхэлнэ. Үзэгчдэд намайг 32 удаа түрүүлсэн Тайхо аваргын амжилтыг давтаасай гэсэн хүсэлт, хүлээлттэй байгаа. Ямар барилдаан болохыг хэлж мэдэхгүй байна. Ёстой л тэр өдрийн тэнгэр мэднэ.

Гэхдээ сайхан барилдаж, амжилтаа ахиулна. Тэр үед бие бялдрын болон, сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангаж хариуцлагатай барилдана. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй гэж хэлмээр байна.

-Та Монголд хэр хугацаатай ирсэн бэ?

-Хоёр хоногийн хугацаатай ирсэн.

-Та өмнөх башёгийн дараа эх орондоо ирэхдээ "Бадамлянхуа” асрамжийн гаэарт очиж хүүхдүүдэд бэлэг гардуулж нэг өдрийг хамт өнгөрүүлсэн. Энэ удаад нийгмийн сайн сайхны төлөө ажил хийх үү?

-Үүний өмнөх башёгийн дараа эх орондоо нэлээд хэд хоногийн хугацаатай ирсэн. Тэр үөд иргэн хүний нийгмийн хариуцлагаа ч ухамсарлаж "Бадамлянхуа" асрамжийн газарт очиж хүүхдүүдтэй нэг өдрийг хамт өнгөрүүлсэн. Би өөрөө эцэг хүн. Тэр хүүхдүүд хүний хүслэн болсон байдаг нь их өрөвдмөөр санагдсан.

Тэр үөд намайг их аварга гэхээс илүүтэй "Даваажаргал ах аа" гээд л гүйлдээд үнэхээр сайхан хүлээж авсан. Явахад бүгд л өөрсдийнхөө зурсан зураг, наамал, хайчилбар бэлэглэж “Дахиад хэзээ ирэх вэ” гэж асууж байсан. Боломж таарсан үөд байнга л очиж байна. Харин энэ удаад эх орондоо богинохон хугацаатай ирсэн болохоор очиж амжихгүй.

Дараа боломж олдвол ганц асрамжийн газрынх гэхээс илүүтэй нийгмийн өөр анги давхаргын хүүхдүүдийг баярлуулахыг хүсч байна. Мөн хоёр улсын хүрээнд хүмүүнлэгийн олон үйлс хийхээр бодож, төлөвлөж явна.

-Нэг үе таныг Японы иргэншилтэй болно гэх мэдээлэл гараад байсан. Яг одоо таны иргэний үнэмлэхийн харьяаллыг асууж болох уу?

-Миний талаар нэлээд таагүй мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан байна лээ. Энэ бүхэн надад эхэндээ жаахан хэцүү санагдаж байсан. Учир нь би япон эхнэртэй болсон минь ийм яриа гарахад нөлөөлсөн байх. Харин би Монгол Улсын иргэн хүн.

Би болдог бол хүмүүст одоо ч иргэний үнэмлэхээ харуулмаар байна. Миний иргэний үнэмлэх дээр Монгол Улсын харьяалалтай гэж байгаа. Цаашдаа ч Япон улсын иргэн болох бодолгүй байна.

-Японд цаашид амьдарсаар байх уу. Эх орондоо ирж амьдрах бодол бий юу?

-Би монгол хүн. Цаг зав бололцооныхоо хэрээр эх орондоо ирдэг. Ирэх болгонд надад сайхан санагддаг. Харин би гэрийн эзэн хүний үүргээ одоо биелүүлж байна гэж хэлж болно.

Айлын охин хүүхэдтэй амьдрал холбож гурван хүүхэдтэй боллоо. Энэ хүмүүсийн хувьд би үүрэг хүлээж хариуцлагатай байх хэрэгтэй. Эх орондоо ирэх дургүй хүн гэж байхгүй байх. Хааяа гэр бүлээрээ ирж сайхан амардаг.

-Таныг эодог тайлж сүмогийн хичээл заана гэсэн мэдээлэл японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна лээ. Энэ талаар тодруулбал?

-Тамирчин хүн зодог тайлах бол байдаг. Миний хувьд одоохондоо барилдсаар л байна. Зодог тайлах тухай хүмүүс ярьж эхэлсэн байна лээ. Домогт аварга  Чиёнофүжитэй эн зэрэгцэж ирсэн болохоор хүмүүс тэгж ойлгож байгаа байх.

Би залуу хүн барилдаж, өөрийнхөө хэмжээнд амжилт гаргахыг хүсч байна. Харин цаашид сүмогийн сургуультай болж хүүхдүүдэд хичээл заахыг үгүйсгэх аргагүй,

-Ер нь сүмогийн сургуультай болж хүүхдүүдэд хичээл заах бодолтой яваа юм байна. Хэрвээ сүмогийн сургууль нээвэл эх орондоо юу, арлын оронд уу?

-Бодож төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж эхэлсэн үедээ яривал сайхан шүү дээ. Одоо ярих нь учир дутагдалтай. Би залуу хүн. Залуу хүний замын хүзүү урт гэдэг. Тухайн үөд юу болохыг хэн ч мэдэхгүй,

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй